Эдийн засаг

Хувь хүний дансны мэдээллийг татварын байгууллага шууд авдаг болсон байна

Нийтэлсэн

Татварын ерөнхий хуульд орсон хувь хүний дансны мэдээллийг татварын байгууллага шууд авдаг болсон өөрчлөлтийн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал тайлбарлажээ.

Тэрбээр “Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахдаа татварын төлөгчийн банкны мэдээллийг татварын зорилгоор ил тод болгож, харилцан солилцох амлалт өгсөн. Үүний дагуу 2019 онд хийсэн татварын багц хуулийн шинэчлэлд уг заалтыг тусгасан.

Татварын эрсдэлтэй холбоотойгоор татвар төлөгчийн мэдээллийг зөвхөн Татварын Ерөнхий Газрын нууцын баталгаа гаргасан эрх бүхий 32 албан хаагч тухайн банкны мэдээллийг үзэж, ажиллах журамтай. Энэ хүрээнд байгууллагадаа мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO27001 стандартыг нэвтрүүлээд ажиллаж байна.

Эрсдэл үүсэж болзошгүй, татвараас зугтах зайлсхийх үйлдэл гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн мэдээллийг авах хүсэлтийг тухайн банканд гаргаж, ажлын хэрэгцээнд ашиглаж байна. Уг авсан мэдээлэлтэй эрх бүхий 32 албан хаагч л танилцаж, судалгаа шинжилгээний зорилгоор албан хэрэгцээнд ашигладаг” гэв.

Exit mobile version