Нийгэм
Гурав хүртэлх настай хүүхдээ асарч байгаа сайн дураар даатгуулагч эх ямар хувь, хэмжээгээр НДШ төлөх вэ?
Хүүхдээ асарч байгаа эхийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас мэдээллээ.
Гурав хүртэлх настай хүүхдээ асарч байгаа сайн дураар даатгуулагч эх дараах хувь, хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Тодруулбал,
Хүүхдийн мэдээллийг бүртгэх шаардлагатай учир та өөрийн харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст хүүхдийнхээ төрсний гэрчилгээг өөрийн иргэний үнэмлэхийн хамт авч очин гэрээгээ байгуулна.
Харин сайн дураар даатгуулах гэрээний хугацааг e-mongolia.mn, daatguulagch,ndaatgal.mn веб, “Нийгмийн даатгал” аппликэйшнийг ашиглан цахимаар сунгах боломжтой аж.
Түүнчлэн ажил хөдөлмөр эрхэлж байгаад хүүхдээ асрах чөлөө авсан албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогчоос хариуцан төлнө.