Энтертайнмент
Монголын бөхчүүд Загребаас эхний өдөр АЛТ, МӨНГӨН медальтай
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
АдминБөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох “Загреб Опен” тэмцээн өчигдөр /2022.02.01/ Хорватын нийслэл Загребт эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 86 кг-ын жингийн барилдаанууд болж Монголын гурван бөх барилдснаас нэг алт, нэг мөнгөн медаль хүртэв.
65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Хүч” спорт хорооны тамирчинОУХМ Т.Тулга нар алтан медальхүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн.
61 кг-д 23 хүртэлх нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчинОУХМ Н.Наранхүү мөнгөн медальхүртэв.
Харин ОУХМ Э.Тэмүүлэн 70 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Георгий Элбакидзед 2:8-аар ялагджээ.
Өнөөдөр Монголын бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 92 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал нар барилдана