Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Гэм хийгээгүй л бол гэрчээр ирэхэд айгаад байх асуудалгүй байлтай

Нийтэлсэн

Жил дамнан олны анхаарлын төвд орсон асуудал бол яах аргагүй Хөгжлийн банкны зээл. Хувь, хувьсгалын томоохон гэгддэг цөөнгүй аж ахуй нэгж тус банкнаас зээл авч, зарим нь эргэн төлөлтөө хийлгүй өдийг хүрсэн нь ил болсон. Хамгийн гол нь тус зээлийг эрх бүхий албан тушаалтнуудын ойрын хүмүүс, хамаарал бүхий компаниуд авсан байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ямартай ч зээлийн асуудал нийгэмд нэгэнт ил болж, энэ хүрээнд хуулийн байгууллага дээр цөөнгүй хавтаст хэрэг овоороод байгаа юм. Үүний хажуугаар УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хийж эхэлсэн.

Өнгөрсөн сарын эхээр эхний сонсголоо хийсэн нь олон нийтэд ил тод дамжуулагдсан бөгөөд чамгүй үр дүнтэй явагдсан. Тэгвэл хоёр дахь сонсгол энэ долоо хоногт (2023.02.06) эхэлнэ. Хамгийн гол нь асуудлын үнэн мөнийг олох, олгогдсон зээл зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх, эргэн төлөлт хэр байгаа, хэзээ төлөгдөж дуусах зэргийг тодорхой болгоход холбогдох компаниудын эрх бүхий албан тушаалтнууд ирж оролцох хэрэгтэй.

Гэвч эхний сонсголоос ажиглагдсан нэг зүйл нь дуудсан гэрчүүд ирэхгүй байгаа явдал. Тухайлбал, Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч болох Кью Эс Си ХХК, Хөтөл ХХК, Цэцэнс майнинг ХХК, Эрдэнэс Монгол ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, нотлох баримтыг хэлэлцэх үед “гол нөхөд” нь ирээгүй байх жишээтэй.

Бүх зүйлийг гардан хийж, манлайлан оролцсон Кью Эс Си ХХК, Хөтөл ХХК-ийн хамаарал бүхий этгээд ирээгүйгээс болж, зарим асуудал бүрхэг хэвээрээ үлдэж байгаа юм. Цаашлаад Цэцэнс майнинг ХХК-тай холбоотойгоор Бодь Интернэшнлийн захирал Д.Баясгалан, Эрдэнэс Монгол ХХК-ийн зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарыг гэрчээр дуудсан байдаг.

Кью Эс Си ХХК-ийн хамаарал бүхий этгээд Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал Р.Мөнхжаргал нарыг дуудсан ч ирээгүй. Шинжээчийн дүгнэлтээр Кью Эс Си ХХК зээлээ зориулалтын бусаар ашиглаж, хамаарал бүхий этгээдийн банк руу эх үүсвэр шилжүүлсэн нөхцөл байдлыг тогтоосон байдаг. Мөн Хөгжлийн банкнаас “Изинис эйрвэйз” компани 22 тэрбум төгрөг зээлж, 7.5 тэрбум төгрөгийг бусад банк дахь зээл хааж зориулалтын бусаар зарцуулсан шинжээчийн дүгнэлт нэгэнт гарсан. Дээрх зориулалтын бусаар зарцуулсан гэх 7,5 тэрбум төгрөгөөс ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэрийн эзэмшдэг “Сарнайх” ХХК-ийн 2.1 тэрбумын зээлийг хаасан байна. Чухам ямар учраас Хөгжлийн банкнаас авсан зээлээр Б.Хурцын эхнэрийн зээлийг хаасан бэ гэх асуулт хариулт авах үүднээс түүнийг гэрчээр дуудсан ч мөн л ирээгүй байна. Түүнчлэн Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр ирээгүй, зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй байдаг.

Энэ мэтчилэн сонсголд гэрчээр дуудагдсан нөхдийн цуваа цааш үргэлжилнэ. Жишээ нь Пирамид орд ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан Ц.Хонгормаа өөрөө оролцох боломжгүй гээд өмгөөлөгч М.Сонинбаярыг явуулсан байх. Мөн тус компанийн хамаарал бүхий этгээд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан ч тэрээр “Намын дотоод сонгуулийн ажилтай. АТГ-т гэрчээр байцаагдаж, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан тул оролцох боломжгүй болохоо мэдэгдсэн” гэх шалтгаанаар ирээгүй байдаг. .

Ийнхүү сонсголыг үр дүнтэй болгох, асуудлын үнэн мөнийг тогтооход хамгийн их үүрэг гүйцэтгэх ёстой гэрчүүд оролцохгүй байгаа нь хардлага төрүүлж буй юм. Магадгүй их но-той нөхөд болоод ч өөрийн биеэр ирж зүрхлэгүй байгааг үгүйсгэх аргагүй юм. Эсвэл энэ сонсголд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагийн илрэл ч гэж хэлж болно. Ямар сайндаа л Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал ярилцаж, сонсгол хийж байхад тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ирэхгүй байхав дээ. Чухал асуудал хэлэлцэж байхад түүнийг ирээгүйд УИХ-ын гишүүд бухимдсан ч удаатай. Энэ дагуу нээлттэй сонсгол даргалан явуулж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Н.Мандуулыг яаралтай ирэхийг үүрэгдэж байсныг ч та, бид харсан. . Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий аудитор Д.Занданбат, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг ирүүлэхийг үүрэгдэж байсан ч тэд сонсголд ирж оролцсон нь юу л бол. Эхний удаагийн сонсголоос ажиглагдсан дээрх байдлыг ирэх сонсголд засахын тулд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос ч онцгой анхаарах хэрэгтэй юм.

Хоёр дахь сонсголд 43 гэрчийг дуудна

Ирэх долоо хоногт хоёр дахь сонсгол болно. УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр энэ талаар “Одоогоор 43 гэрчийг дуудна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Нэмж дуудах шаардлага үүсвэл дуудна. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг зэрэг олон хүн дуудагдана. Бид ажлын таван өдөр гэж төлөвлөж байгаа ч ажлын гурван өдөрт багтааж сонсголыг зохион байгуулах боломжтой гэж үзэж байна” гэсэн юм.

Түүнчлэн Хөгжлийн банкны сонсголд ирээгүй албан тушаалтныг ажлаас нь хална. Гэрчээр дуудагдсан ч ирээгүй бол захиргааны арга хэмжээ авна гэдгийг тодотголоо. Хоёр дахь удаагийн сонсголоор дараах гурван асуудлыг хэлэлцэх аж.

Нэгдүгээрт нь, Монгол Улсын Хөгжлийн Банканд Хяналт шалгалт хийгдэж байсан байдал, тэдгээрээс гарсан үр дүнгийн асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 21 албан тушаалтныг гэрчээр дуудах гэнэ. Энэ хүрээнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн Банкны тухайн үеийн удирдлагууд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий 21 албан тушаалтан гэрчээр асуугдах талаар албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Хоёррдугаарт, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК-аас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн эргэн төлөлтийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцх юм байна. 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэнээс шин­жээчдийн урьдчилсан дүгнэлтээр нэмж асуулт асуух шаардлагатай гэх 10 орчим хэлцлүүдийг ярилцана. Үүнтэй холбоо­тойгоор нийт 35 гэрч дуудагдах аж.

Гуравдугаарт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багц буюу 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн 350 орчим төсөл, арга хэмжээний үр дүнг сонсох юм байна. Үүнд гэрчээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, БХБЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Р.Эрдэнбүрэн, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяа, Түмэн Хишигтэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин нарын 43 гэрчийг дуудахаар болсон байна.

Түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар “УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн дагуу гэрч мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгөх, санаатайгаар зайлсхийвэл хариуцлага хүлээхээр тэмдэглэлд гарын үсэг зурж байгаа. Албан тушаалтныг Төрийн албаны хуулийн дагуу ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Иргэдийн хувьд санаатайгаар зайлсхийх эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд Зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөр торгоно. Гэрчүүдээс бол түр хорооны хурал тасалдах хэмжээнд хүрвэл түр хороо хуралдаж, тэр хүмүүсийг зарлаж, захиргааны арга хэмжээ авахуулах асуудлыг ярих ёстой” гэдгийг хатуу мэдэгдээд байгаа юм.

Ирэх долоо хоногт болох сонсгол ийнхүү гэрчээ ирүүлэх тал дээр илүү анхаарч байгаа болотой. Учир нь сонголын хамгийн чухал оролцогчид нь гэрчүүд байх учиртай. Сонирхуулахад, энэ удаагийн сонсголд ерөнхийлөгч асан Х.Баттулга хүүхдүүдийн хамт дуудагдсан байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ямартай ч сонсголд ирээгүй албан тушаалтнуудад захиргааны арга хэмжээ авах, ажлаас нь халах, мөнгөн торгууль ч тавихыг мэдэгдээд байна. Гэрчүүд хэрхэн оролцохыг харах л үлдлээ.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио18 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио19 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио20 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио21 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа