Бидэнтэй нэгд

Улс төр

Орон сууц болон олон өмчтэй барилгын доорх газрын эрхийг өмчлөгч нарт дундын мэдлийнхээр олгоно

Нийтэлсэн

Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болж байна.

БХБ-ын сайд хуулийн төслийн талаар танилцууллаа.

“Шинэчлэн найруулсан Газрын тухай хууль шуналтнуудын ашиг сонирхлыг бус улс орон, иргэний нийтлэг эрх ашгийг хангасан байх ёстой. Газрын хэвлийн баялгаар нэг хэсэг нь ашиг орлого олдог, нийтлэг хэсэг нь ядуу амьдардаг цаг үе болсон байна.

Шинээр гэр бүл болж байгаа иргэд хямд үнээр газар авах эрхтэй байх ёстой. Дуудлага худалдаагаар өрсөлдөнө гэвэл баян айлын хүүхэдтэй яаж өрсөлдөж газар авах вэ. Тийм учраас газрын харилцааны асуудлыг зохицуулахдаа хийт иргэдийн эрх ашгийг хангана” хэмээн дурдлаа.

Сайд Ц.Даваасүрэн “Одоогийн байдлаар 370 гаруй субъект газар олгох шийдвэрийг гаргадаг. Эдгээрийн дийлэнх нь сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар буюу улс төрийн албан тушаалтан байгаа. Энэ байдлыг өөрчилж иргэд, олон нийтийн саналыг тусгаж боловсруулж, аймаг, нийслэл, сум, Засаг дарга өргөн мэдүүлж, ИТХ-ын төлөөлөгчдийн баталсан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгууллага газар олгох асуудлыг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонго шалгаруулалтын зарчмаар цахим системээр шийдвэрлэх, гаргасан шийдвэртээ дээд шатны өмнө өөрөө хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Төлөвлөсний дагуу газар олгодог болно.

Өнөөдрийн байдлаар 7 дэд систем, 2 мэдээллийн сан бүхий газрын нэгдмэл сангийн удирдлагын системээр дамжуулан газар төлөвлөх, олгох, бүртгэх, үнэлэх, татвар төлбөр ногдуулах, нөхөн сэргээх, хамгаалах, газар зохион байгуулалтын цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хууль батлагдсанаар энэхүү газрын нэгдмэл сангийн нэгдсэн системийг бүрэн утгаар нь ашиглах хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Газар олгох ажлыг хүнд суртал, шат дамжлагыг багасгаж, улс төрийн ашиг сонирхлоос ангид мэргэжлийн шийдвэр гаргана. Ил тод болно.

Газрын маргаан, давхардал арилна.

Газар ашиглалтын бүсчлэл түүний дүрмийг аймаг, нийслэлийн ИТХ-ын хурал, Засгийн газар тогтооно. Ингэснээр хот байгуулалт, газрын харилцааны уялдаа холбоо сайжирна.

Нийтийн эзэмшлийн газрыг дур мэдэн ашиглавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар нь төр, нийтийн өмч байх бөгөөд бусдад ашиглуулах төрөл, зориулалт, хэмжээ, хязгаарыг тусгайлан заасан.

Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн газрыг үнэгүй өмчлөх эрхээ хот, тосгон, бусад суурины эдэлбэр газарт хуулийн хугацааны хязгаарлалтгүйгээр хэзээ ч эдлэх боломжтой болно.

Өөрийн өмчийн газраа бусад иргэн, хуулийн этгээдэд өмчлүүлэх болон барилга байгууламж барих газрын эрхээр шилжүүлэх, гэрээний үндсэнд хуульд заагдсан зориулалтаар ашиглуулах боломжтой болно.

Нийтийн зориулалттай орон сууц болон олон өмчтэй барилгын доорх газрын эрхийг өмчлөгч нарт дундын мэдлийн газрын эрхээр олгоно. Энэ маргаантай асуудал.

Одоогийн хүчин төгөлдөр хуулиар зөвхөн гадаадын иргэн, хуулийн этгээд газрыг ашиглах эрхтэй байдаг бол Газрын ерөнхий хуулийн төслөөр Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрхийг бүрэн нээж өгч байгаа. Тухайлбал, улсын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын лиценз бүхий талбайд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулдаг болно.

Төрийн байгууллагын эзэмшлийн газруудыг бусдад шилжүүлэх зэргээр захиран зарцуулах, барьцаалах, худалдах боломжгүй болно.

Цахим үйл ажиллагаатай газрын биржийг байгуулна. Ингэснээр газрын далд арилжааг зогсоож, газар, үл хөдлөх хөрөнгийн татвар нэмэгдэнэ. Газар худалдах үйл ажиллагааг уг биржээр дамжуулна.

Төрийн захиргааны төв байгууллага биржийг удирдан зохион байгуулна. Аймаг, нийслэлд цахим биржийн салбар нээнэ.

Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлэх, хугацааг сунгуулах хүсэлт гаргаад гурван сараас нэг жилийг зарцуулдаг гэсэн судалгаа байна. Шинэ хууль батлагдсанаар уг хүсэлтийг ажлын 18 хоногт багтаан шийдвэрлэдэг болно гэж үзэж байгаа” хэмээн танилцуулав.

Хуулийн зохицуулалтаар Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын нэгдмэл байх эрх зүйн орчныг хангах зарчимтай. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа