Энтертайнмент

АНУ, Европын Холбоо Стивен Сигалд хориг тавихыг хүслээ

Нийтэлсэн

Европын холбоо, АНУ, Украины улс төрчид Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалд хориг тавихыг уриалжээ.

Түүнийг Украинд хийж байгаа ОХУ-ын дайныг ил тод дэмжиж байгаа гэж буруутгасан байна.

Сигалд эдийн засаг, нийгэм, улс төрийн хориг тавихыг шаардсан захидлыг тэд Европын холбооны зөвлөлийг тэргүүлж байгаа Шведийн ГХЯ-ны сайд Тобиас Билльстрёмд илгээсэн байна. Сигалаас гадна дуучин Киркоров, “Норникель”-ийн тэргүүн Владимир Потанин, тэрбумтан Владимир Лисин, хөгжмийн зохиолч Игорь Крутой нарын нэр дурдагджээ.

Стивен Сигал долоон жилийн өмнө ОХУ-ын иргэн болж, Ерөнхийлөгч Путинээс паспортоо гардан авч байсан билээ.

Exit mobile version