Дэлхий

Казахстан улс гадаадын иргэний ОРШИН СУУХ журамдаа өөрчлөлт орууллаа

Нийтэлсэн

Бүгд Найрамдах Казахстан Улс “Гадаадын иргэний оршин суух журам”-даа өөрчлөлт орууллаа. Тодруулбал, тус улсад визгүй зорчдог гадаад улсын иргэдийн Казахстаны нутаг дэвсгэрт байх нийт хугацаа нь 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Монгол Улсын иргэд тус улсад визгүй зорчих зохицуулалт хэвээрээ бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан Казахстаны хилээр нэвтрэх, байрлах, буцаж гарах хугацаагаа зөв тооцоолон зорчихыг анхаарна уу.

Exit mobile version