Бидэнтэй нэгд

Нийгэм

Үнэгний авд мордоод үнэний мөрөөр оров

Нийтэлсэн

ДУГААРЫН СУРВАЛЖИЛГА

М.ДАВААДУЛАМ

-Цуу үг модон улаатай-

Идэр есийн жавар ид тачигнах цагаар Дорнод аймгийг зорив. Хөндийгөөс хөндий рүү салхилах салхины жаварт жаахан зогсоход л чихний омог хайран алдах нь өнөө “дөнжин үхрийн эвэр хуга хөлдөх” хэмээх өндөр өвгөд дэмий нэг зүйрлэж хэлээгүйг илтгэнэ. Ийн давхисаар шөнө дунд Чойбалсан хотод ирлээ. Социализмын үеийн БНМАУын аж үйлдвэрийн хоёр дахь том хот байсныг илтгэн хаа холоос цахилгаан гэрлийн очис цэргийн хуаран лугаа дугуйрч цайрч харагдах аж. Аймгийн төв улам сайхан болжээ. Шил толь болсон шинэ шинэ барилгууд шил даран сүндэрлэж, гудамж талбайн гэрэлтүүлэг гэж янзтай. Өглөө эрт, гэрэл цахилгаангүй газар бол холын бараа харагдахтай үгүйтэй гудамжинд хот тохижилтын ажилтны замын хажуугийн цасыг хусч буй хүрзний чимээгээр чойбалсанчууд нойрноосоо сэрж, ажил, сургуульдаа явцгаана. Түгжирч энэ тэр болж байгаа юм алга. Автозамаа өргөн тавьсан нь хот төлөвлөлтөө эхнээсээ зөв авч яваагийн үр дүн биз ээ.

Энэ мэтчилэн нүд баясгаж туршлага судалж амьдралд хэрэгжүүлэх зүйлсийг зөндөө харж болохоор аж. Нөгөөтэйгүүр, дорнодчууд нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтайгаа харилцан ойлголцож, өгөөжийг нь нутагтаа шингээж, орон нутгаа зөв бодлогоор нэгэн жигд хөгжүүлж ирсний үр дүн ч байж мэдэх юм. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл байдаг гэдэг дээ. Заримдаа бас л “авч өгдөг” бололтой юм. Цуу үг модон улаатай гэдгийн мөрөөр Дорнодын талаар сүнгэнүүлээд ирснийг нуугаад яах вэ. “Дашбалбар суманд үйл ажиллагаагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Шинь шинь ХХК-ий хаягдлын далан сэтэрч 40 км урссан” тухай мэдээллийн мөрөөр 800 гаруй км довтолгосон хэрэг. Уур бухимдал тээж очсон бид бодит байдалтай танилцаад “Өө, ямар муухай худал цуурна вэ” хэмээн уулга алдахын сацуу Монгол Улсад бүү хэл дэлхий дахинд хэрэглэж буй шилдэг технологи, стандартуудыг хэрхэн нэвтрүүлснийг нүдээр харж яваад ирснээ уншигч танд хүргэе. Чин үнэнээ хэлэхэд, үнэгний авд мордсон юм, үнэний мөрөөр ороод ганзага дүүрэн олзтой буцсан. Гудамжинд гарч иргэдтэй уулзаж, ярилцаж явахад, Шинь шинь компани хаалгаа барихад аймгийн хэмжээнд олон арван хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжин тэр хэрээр олон өрхийн амьдрал хэцүүднэ гэдгийг онцолж байсан. Түүнчлэн зарим хариуцлагатай албан тушаалтнууд “Бид энэ цуу яриаг ямар нэг ашиг сонирхолд хөтлөгдсөн хэсэг бүлэг этгээдийн албаар тараасан мэдээлэл гэж хэлэх байна. Манайд үнэгүйдүүлж байгаад завших гэсэн далд санаа байхыг үгүйсгэхгүй. Шинь шинь бол БНХАУын төрийн өмчит аж ахуйн нэгж гэх утгаараа хариуцлага өндөр. Алдаа гаргах аваас хүлээх хариуцлага нь маш хатуу. Тиймээс байгаль орчинд ээлтэй хамгийн шилдэг технологийг нэвтрүүлдэг. Энэ нь манай улсдаа анхдагч нь болдог. Тэгээд ч энэ компани ганцхан манай улсад хөрөнгө оруулалт хийж, салбараа нээсэн юм биш. Дэлхийн 70 гаруй оронд салбартайн дээр дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн 34-т жагсдаг дэлхийн хэмжээний том компани. Тиймээс таны сонсч ирсэн цуу яриа. 40 км газарт хорт бодис урсч байгаа бол Дашбалбар төдийгүй хил залгаа сумдын хүн мал сүйднэ биз дээ. Шулуухан асууя, та бүхэн улс төрийн захиалгаар ирсэн бол үнэнээ хэл” хэмээн хатуухан үгээр угтаж, биднийг талбай руугаа явуулсан.

-Ирж судлаарай, хаягдлын даланг компютерээр хянаж болдог юм байна-

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Шинь Шинь компанийн үйл ажиллагааны талаар сайн болон саар мэдээ ээлжлэн иргэдийн дунд хөвөрсөөр. Тус компанийн хаягдлын далангаас ус шүүрсний улмаас Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагааг нь зогсоож байсан юм байна. Энэ хугацаанд мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлж, хаягдлын даландаа их хэмжээний засвар хийснийг 2016 оны зургадугаар сард улсын комисс хүлээж авснаар Шинь Шинь компанийн үйл ажиллагаа дахин сэргэсэн байна. Асуудал болж буй уг далангийн засвар болон дүүргэлтийн систем зэрэгтээ 21 тэрбум төгрөг зарцуулсан төдийгүй хяналтын 36 ширхэг цахим системийг суурилуулахад мөн л 7,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Эдгээр хяналтын 36 цахим системийг ашиглаж хиймэл дагуулын тусламжтайгаар хаягдлын далангийн шүүрэл, нэвчилт, шилжилт хөдөлгөөн зэргийг харж судалдаг хамгийн орчин үеийн технологийг хаягдлын далан дээрээ суурилуулсан юм байна. Дүүргэлтийн систем гэдэг маань дэлхий нийтээр далд уурхайд ашигладаг технологи төдийгүй өнөөдрийн байдлаар манай оронд зөвхөн энэ уурхайд л албан ёсоор ашигладаг эхний бөгөөд ганц уурхай нь юм байна. Энэ тухайд манай улсад албан ёсны стандарт байхгүй тул цаашлаад ШУТИС-тай хамтран технологи боловсруулахаар төлөвлөж байгаа нь сайшаалтай. Дүүргэлтийн систем гэдгийг баяжуулах үйлдвэрээс гарч байгаа хаягдал зутангаас усыг нь ялгаж 65 хувьтай лагийг нь өндөр маркийн цементтэй хольж далд уурхайд үүссэн хоосон орон зайг дүүргэж буй процесс гэж ойлгож болно. Ингэж дүүргэлт хийснээр аюулгүй ажиллагаа талаасаа газрын гадаргууд цөмрөлт, нуралт үүсэхгүй гэсэн үг. Нөгөө талаасаа нөөц баялгаа ч гүйцэд ашиглахад ихээхэн тус дэмтэй. Юу гэхээр тулгуур хийж байсан газар ашигт малтмал үлддэг, дүүргэлт хийснээр хуучин тулгуурыг нь авч, тухайн газрын ашигт малтмалыг ашиглаж болохоор болж байгаа юм. Хаягдлын сан буюу далангийн үйл ажиллагаа 2009 оноос эхэлсэн бөгөөд далан нь үндсэн ба өндөрлөг гэсэн хоёр хэсгээс бүрддэг юм байна. Хаягдлын сангийн шүүрэлт болон бусад асуудлыг тус даланг хариуцаж буй ажилчид өвлийн цагт бүтэн 12 цагийн турш, харин дулааны улиралд өдөр, шөнийн ээлжээр тасралтгүй эргэж, хянаж байдаг гэнэ. Далангийн шүүрлийн асуудал яригдаж, даландаа нэлээд том засвар, бүтээн байгуулалтыг хийж, үүнийг нь ч бүх стандарт норм өөр юу байдаг юм тэр бүгд нь шаардлага хангасан гэж үзээд 2016 онд Улсын комисс хүлээн авчээ. Уул уурхай мэддэг нь битгий хэл мэдэхгүй хүн ч ойлгохоор сайн бүтээн байгуулалт болсон гэдэг нь харагдаж байлаа. Тиймээс л Улсын комисс хүлээн авсан биз ээ . Энэ тухайд газар доогуур үндсэн хананд нь бетонон хавтан цутгаж, зарим газраараа судалгаагаа үндэслэн бүр 33 метр хүртэл гүн хана цутгасан аж. Өөрөөр хэлбэл, геомембран дэвссэн үндсэн далангийнхаа ханыг 80 см өргөн бетонон цул хана болгож, тэр хавтангийнхаа дээрээс өрмөөр өрөмдөж түүгээрээ шингэн цемент цутгасан. Үндсэн хананд ямар нэгэн байдлаар ан цав үүссэн байж болзошгүй гэдэг үүднээс урьдчилан сэргийлж өндөр даралттай шингэн шахаснаар /шингэн цемент цутгаснаар/ нүх сүв байгаа бол бөглөгдөж эрсдэлгүй болж байгаа нь тэр. Тиймээс хаягдал ус шүүрэх ямар ч боломжгүй болж хэвийн ажиллах нөхцөл нь бүрджээ гэдгийг харж болохоор байна. Тав таван метрээр дөрвөн шат өндөрлөхөөс өнөөдрийн байдлаар гурван шатны өндөрлөгөөг хийж, өндөрлөсөн далан бүрийн гадна олон улсын стандартын дагуу шүүрэлтийн цементэн шуудууг шийдэж өгснөөр далан шүүрсэн тохиолдолд түүнийг соруулж авах боломжтой болж байгаа юм. Даланг үечлэн өндөрлөснөөр тухайн далангийн маань насжилт уртасна. Ер нь баяжуулах үйлдвэрээс дамжуулах хоолойгоор ирж буй ашигласан бохир усыг хаягдлын сандаа төвлөрүүлж түүнээсээ усыг нь цэвэршүүлэх насосны тусламжтайгаар цэвэршүүлэн бетон хоолойгоор цөөрөм рүү/эргэлтийн усан сан/ сорж аваад тэндээсээ буцах усны сан руу шахаж баяжуулах үйлдвэрт буцаан шахаж цикль маягаар эргэлдүүлэн 94 гаруй хувийг нь буцаан ашиглаж байна. Үүнээс харахад усны хэрэглээ бага гэж ойлгох төдийгүй газар доорхи усыг бага хэрэглэж байна гэж ойлгохоор байна. Гүний усны хэрэглээ ихсэх тусам орон нутагт өгөх усны татвар нэмэгдэхийн хэрээр байгаль орчинд ч сөрөг үр дагавар бий болно, тиймээс усны хэрэглээ бага байгаа нь энэ уурхайг үнэлэх бас нэгэн үнэлэмж билээ. Үйлдвэр ашиглалтад орсноор боловсруулсан хүдрээс цайрын болон хар тугалганы баяжмал гарган авч сард 80-90 вагон баяжмал экспортлоно гэж тооцвол манай улсын төсөвт ямар тус нэмэр оруулах нь хэн хүнд ойлгомжтой. Тус компанийн татварын тоон үзүүлэлтийг харахад жил бүр өссөн дүнтэй байна. /хүснэгтээр үзүүлбэл/

Түүнээс гадна орон нутгийн хэдэн зуун хүнийг ажлын байраар хангаж, аймаг сумын татвар, орлого нэмэгдэх нь дамжиггүй.

Дүүргэлтийн цехийн удирдлагын өрөөний оператор Мөнхзаяа: Дүүргэлтийн цех нь уурхайд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй ногоон уурхай бүтээн байгуулахад маш их ач холбогдолтой

-Манай компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүүргэлтийн технологийг монгол улсдаа анх удаагаа нэвтрүүлсэн, анхны уурхай болсон. Энэ цехийг маань 2022 оны аравдугаар сард улсын комисс хүлээн авч одоо туршилтын хугацаандаа ажиллаж байна. Дүүргэлтийн технологийн үйл явцын тухайд баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдал шаврыг, шаврын хоолойгоор дамжуулж, дүүргэлтийн цехийн өтгөрүүлэгч тоног төхөөрөмжид оруулдаг. Түүний дараа хаягдал шаврыг ус болон шавраас нь ангилж аваад усыг нь далангаас буцааж, 60-65 хувийн өтгөрөлттэй үлдэгдэл шавар дээр цемент нэмж зуураад, дүүргэлтийн насосны тусламжтайгаар доош далд уурхайн олборлолтын хоосон орон зайд дүүргэлт хийдэг. Ингэж дүүргэлт хийснээр байгаль орчинд ээлтэй нөхөн сэргээлт хийж, дээрээс нь уурхайн нөөцийг нэмэгдүүлэх бололцоог хангаж, түүнийг ашиглах, нөөцийг сэргээх, газар дээр ил хаясан хаягдал шаврыг газар доор дүүргэлт хийж, үйлдвэрийн хатуу хог хаягдлыг бууруулах ач холбогдолтой. Түүнээс гадна газар доор олборлолт хийж байгаа бүсэд газрын гүнийг хянах, газрын гүний хөрсний нуралт, чулуулгийн давхаргын нуралт, тэсэлгээ хийх явцад гарах болзошгүй аюулаас сэргийлэх гээд олон төрлийн ач холбогдолтой. Түүнчлэн уурхайд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй ногоон уурхайг бүтээн байгуулахад маш их ач холбогдолтой. Манай цех бүрэн автоматжсан болохоор цемент тасрахгүй бол ажиллаж л байдаг. Бүрэн боломжоороо 24 цаг ажиллана гэвэл 400-500 тонн цемент ашигладаг. Бид хаанаас ямар хэмжээтэй шавар орж ирж байна, ямар хэмжээтэй цемент явуулсан, түүнийгээ хэрхэн яаж доошоо цутгалт хийж байна вэ гэдгийг бүгдийг нь компьютер дээрээсээ хянаж байдаг. Тиймээс асуудал гарвал би өөрөө зааварчилгаа өгөөд ажилтнуудаараа шийдүүлдэг. Нэг талаас нь олборлолт явж байхад, нөгөө талаас нь дүүргэлт явж хоёр процесс зэрэгцэж явдаг гэж ойлгож болно.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Болортөгс: Манай ажилтнуудын хувьд шүүхийн шийдвэрт эргэлзээтэй хандаж, уурхайн үйл ажиллагааг зогсоохыг эсэргүүцэж, өөрсдийнхөө хүсэл эрмэлзлэлээр тэмцэхэд бэлэн гэдэг байр суурьтай байгаа

-Энэ уурхайд өнөөдрийн байдлаар туслан гүйцэтгэх компаниудтайгаа нийлээд 825 орчим монгол ажилчин ажиллаж байна. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард гарсан шүүхийн тогтоолыг манай байгууллагын зүгээс улстөрийн оролцоотой ч юм уу, нэг талыг барьсан шийдвэр гэж харж байгаа. Тэгэхээр улс маань энд ажиллаж байгаа 825 иргэнээ бодохгүй байнаа л гэсэн үг. 2019 онд би анх энд үйлдвэрчний хороон даргаар сонгогдон ирж байхад дундаж цалин нэг сая 70 мянган төгрөг байсан бол 2022 оны сүүлч гэхэд дундаж цалин хөлс хоёр сая хоёр зуун мянга болсон. Ингээд харахаар залуучуудын нийгмийн баталгаа тодорхой хэмжээнд дээшилж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс 825 иргэн түүнээс улбаалсан орон нутгийн 4-5 мянган иргэний амьдрал яригдана. Хөгжил муутай орон байж иймэрхүү үйлдэл хийж байгааг буруу гэж харж байгаа. Энэ олон залуус ажилгүй болбол нийгмийн баталгаа нь алдагдаж үүнээс үүдэн тухайн залуучууд сэтгэл санааны гутралд орно. Одоо ч гэсэн залуучууд ажил зогсчих вий, зээлээ яах вэ гэсэн айдастай л байна. Шүүхийн тогтоол гарсантай холбоотой банк болон ББСБ-аас манай ажилчдад зээл олгохоо зогсоосон байгаа. Ийм байдал үүсэхээр иргэд маань маш их сэтгэлзүйн дарамтад орж байна. Тиймээс дараагийн шатны шүүх хурлаар дахин нэг талыг барьсан ийм шийдвэр гарвал манай байгууллагын зүгээс тодорхой хэмжээгээр жагсаал, цуглаан зохион байгуулна гэдэг байр сууриа илэрхийлсэн. Үнэхээр л энэ компанийн далан сэтрээд Дорноговийн уурхай шиг мал нь гажигтай төрвөл үйл ажиллагааг нь зогсоогоод хааж болно, үгүйсгэхгүй. Гэвч 2016 онд тухайн компанийн үйл ажиллагааг нээгдэхэд холбогдох байгууллага, яамдууд нь зөвшөөрлийг нь өгчихөөд, өнөөдөр хэн нэгэн этгээдийн тухайлбал, гомдол гаргасан, мэдээлэл өгсөн иргэн Ганзориг нь олдохгүй байхад ийм зүйл хийж байгаа нь өөрөө их сонирхолтой байгаа юм. 2016 оноос өнөөдрийг хүртэл хөөцөлдсөөр шүүх хурлын хариу нь 2022 онд гарч байна гэдэгт хардах эрхийнхээ хүрээнд ямар нэг улстөрийн оролцоо байгаа байх гэж харж байна. Нөгөөтэйгүүр стратегийн орд гэдэг ухагдахуунаараа улс авах гээд байгаа юм болов уу гэсэн олон талаас нь хардах зүйл л бодогдож байна. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох нь маш буруу гэж манай байгууллага үзэж байгаа. Асуудал үүссэн даланг одоо яваад үзэхэд хөлдсөн байгаа, тэгсэн ч шүүрэх бололцоо байхгүй гэдгийг энд ажиллаж байгаа хүний хувьд хэлмээр байна. Үүнийг холбогдох мэргэжилтнүүд нь бараг мэдэж байгаа байх. Эргэн тойронд амьдарч байгаа малчдаас асуугаад үз л дээ, мал нь хордсон уу, үгүй юу гэдгийг. Нүдэнд харагдаж байгаа бодит байдал ийм байхад хийсвэрээр харж, хийгээгүй зүйлийг хийсэн мэтээр шууд хандаж байгаа нь буруу. Манай ажилтнуудын хувьд шүүхийн шийдвэрт эргэлзээтэй хандаж, уурхайн үйл ажиллагааг зогсоохыг эсэргүүцэж, өөрсдийнхөө хүсэл эрмэлзлэлээр тэмцэхэд бэлэн гэдэг байр суурьтай байгаа. Ковидын жилд л гэхэд ажил олгогч, үйлдвэрчний хорооны хамтарсан санаачлагаар тусгаарлалтыг долоо хоног биш 14 хоног болгон сунгасан. Түүнтэй холбоотой уртын ээлж/ ростер/ алдагдаж 40-50 хонох асуудлууд гарч байсан. Тэр үед үндсэн цалин дээр нь нэмээд өдрийн 20 мянган төгрөгөөр бодож урамшуулал олгосон. Мөн ажилчдынхаа дархлааг нэмэх зорилгоор хоёр сарын турш новомин гэх бүтээгдэхүүн олгож байлаа. Хүмүүс нэг л зүйлийг их буруугаар хардаг. Тэр нь юу гэхээр Хятад компани учраас ажлыг нь зогсоож, хаах хэрэгтэй гэдэг. Эцэст нь нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гарснаар орон нутгийн иргэдийг талцуулсан гэж хэлэхэд болно. Тэнд ажиллаж үзээгүй иргэн хаах хэрэгтэй гэдэг нөгөөтэйгүүр намайг ингэж ярихаар авилга авсан гэх мэт нэг тийм сонин өнцгөөс ханддаг. Тухайлбал, Шинь Шинь компанийн зүгээс орон нутагт жилд таван тэрбум төгрөг өгдөг гэж үзвэл нь энэ нь дэмжлэг маягаар. Нөгөө талаар татвар, нийгмийн даатгал гээд тооцоолоод үзэхээр 1.3 их наядыг орон нутагт бүрдүүлж байна гэх. Ингээд бодохоор манай аймаг, орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлдэг цөөхөн аймгуудын нэг гэдэг талаасаа уурхай зогсохоор орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалт, төсөв ямар нэг байдлаар уналтад л орох байх. Хятад хүн болгон муу байна гэж байхгүй шүү дээ. Харин ч энэ хүмүүс ажлын байр бий болгосноор орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний үр нөлөө үзүүлдэг.

Дашбалбар сумын иргэн М.Отгондулам: Манай сумынхан уурхайдаа их ам сайтай байдаг, аргагүй шүү дээ, тэнд ажилласнаар амьдралын баталгаатай болж байгаа

-Манайх хоёр хүүхэдтэй, хүүхдүүд маань ЕБС-д суралцаж байна. Би сумын хүн эмнэлэгт ээлжийн сувилагч ажилтай, манай нөхөр О.Оргилмөнх Шинь Шинь компанид ажилладаг. Миний хувьд эмнэлэгт ажиллаад 11 жил, харин нөхөр маань уурхайд ажиллаад долоон жил болж байна. Нөхөр маань эндхийн уугуул, би Цагаан-Овоо сумынх. Бидний амжиргааны эх үүсвэр маань цалин, хоёр ч банканд зээлтэй. Авсан зээлээрээ хоёр давхар амины орон сууц худалдан авсан. Өрхийн орлого гайгүй ээ. Цайны сүүний хэдэн тооны үхэртэй, ямартаа ч сүү худалдан авахгүй болоод л байна. Манай сумын хувьд уурхайгаа түшиглэн нэлээд хөгжиж байгаа. Тэр ч утгаараа амьдралын өртөг, худалдан авах чадвар өндөр байдаг. Хүүхдүүд ч хамрагдах дугуйлан, секц ихтэй, тэр нь мөн зохих төлбөртэй. Нөхөр уурхайд ээлжээр ажилладаг, эхэндээ ч нөхөр гэртээ байхгүй эвгүй л байсан, одоо ч сурчихаж дээ. Ажилтай, цалинтай байна гэдэг залуучууд бидний хувьд их том боломж шүү. Манай сумынхан уурхайдаа их ам сайтай байдаг, аргагүй шүү дээ, тэнд ажилласнаар амьдралын болон эдийн засгийн хувьд баталгаатай болж байгаа юм чинь. Ойрд уурхай зогсох нь гээд яригдаад, хүмүүсийн сэтгэл санаа хямарч байна. Зогсохгүй ажиллавал ганц манай гэр бүл гэлтгүй сум даяараа л хэрэгтэй байна шүү дээ. Орчин цагт чинь хүн бүр л ямар нэг хэмжээгээр зээл авч, түүгээрээ л амьдарлаа зохицуулж байна. Нөхөр маань уурхайд орж олон хүмүүстэй харьцсанаар зан төлөв, яриа хөөрөө нь маш их өөрчлөгдсөн төдийгүй компанийн соёлоос суралцан ойр тойрондоо түгээж байна. Ажилд орохоосоо өмнө нэг их яриа биш, дуугүй л хүн байлаа, одоо ч өөр хүн болсон доо. Биеэ авч явах тал дээр ч мөн адил. Бүх л зүйлээ бодоход уурхай зогсож болохгүй л гэж бодож байна.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн А.Мягмарсүрэн:

-Манай аймгийн хэмжээнд ашигт малтмалын чиглэлээр ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай 20 гаруй компани байдаг. ХНХ-ны сайдын тушаалаар баталсан ажлын байрны баталгаажилтын гэрээ, ажлын байрны нээлттэй захиалга, зарын тал дээр хэдэн компани манай байгууллагатай их сайн хамтарч ажилладаг. Үүний нэг нь Шинь Шинь компани болон туслан гүйцэтгэгч ХХМ компани, Тунгаа майнз гээд компаниуд салбарын сайдын баталсан А/70 гээд тушаалын дагуу албан ёсоор гэрээгээ байгуулан, түүнийгээ жил бүр дүгнүүлэн ажиллаж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд манайд бүртгэлтэй, идэвхтэй ажил хайж байгаа 140 гаруй иргэнийг ажлын байраар ханган ажилласан бол туслан гүйцэтгэгч компаниуд нь 80 гаруй иргэнийг ажлын байраар хангасан байна. Бидний хамтын ажиллагааны гол зарчим бол ажлын байр бий болгох, идэвхтэй ажил хайж байгаа иргэдийг ажлын байранд зуучлах юм. Мөн ХАБ болон хөдөлмөрийн тухай хуулийн мэдээ мэдээллийг иргэдэд сурталчлан хүргэх, ажиллах хүчний хууль шинэчлэгдсэнтэй холбоотой гадаад ажилтан авах зэрэгт манай байгууллагад хүсэлтээ өгдөг. Түүний дагуу Засгийн газрын тогтоол гарч гадаад ажилтны ноогдох хувийг заасны дагуу тус компани өөрт оногдсон хариуцлагаа хангалттай биелүүлдэг гэж үзэж байна. Түүнчлэн монгол ажилчдад зориулсан хөдөлмөрийн тухай хууль болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн харилцаа, ажлын байран дах дадлагажуулан сургах зэрэгт ихээхэн анхаарч ажилладаг компани. Тэр утгаараа жилдээ 150 гаруй иргэдийг уурхай дээрээ багш шавийн харилцаагаар дадлагажуулан, шавь сургалтын чиглэлээр манайхтай болон политехникийн коллежтэй хамтран гадаад ажилтны ажлын байран дээр монгол ажилтнаа дагалдуулан сургаж, ажиллах хүчнээ бэлтгэж авдаг. Гадаадын хөрөнгө оруулагч компанийн хувьд хамтын ажиллагааны гэрээгээ 80-аас дээш оноотойгоор дүгнүүлж ажилладагаас харахад энэ компани манлайлагч гэдэг нь харагдаж байгаа байх. Түүгээр зогсохгүй орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, борлуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг.

 Хаягдлын сан

Хамгаалалтын систем

CRI Монгол радио11 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио12 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио12 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио13 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент1 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр1 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм1 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм1 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм1 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент1 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм1 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа