CRI Монгол радио

Чин сэтгэл улс орнуудын хамтын ажиллагааны үндэс суурь юм

Нийтэлсэн

“АНУ Дэлхийн 2-р дайны үед энд үлдээсэн тэслээгүй сумаа харин аль болох хурдан цэвэрлэх ёстой” хэмээн Соломоны арлуудын нийслэл Хониара хотын гудамжинд иргэн Нэтти Сара Британийн “Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Энэ ярилцлагаас өмнөхөн АНУ хаагаад 30 жил болсон Соломон дахь элчин сайдын яамаа дахин нээжээ. АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл гаргаж, Номхон далайн бүс нутаг руу илүү олон дипломат ажилтнуудаа илгээж, Америкийн хөтөлбөр, нөөцийг орон нутгийн хэрэгцээтэй холбоно гэжээ. Америк үүгээр дамжин Номхон далайн арлын орнуудад чин сэтгэлээсээ тусалж, арлын орнуудын хөгжлийг ахиулах олон улсын хамтарсан хүчин байгуулах юм бол үнэхээр сайн үйл хэрэг, гэхдээ барууны хэвлэл мэдээллийнхэн Америкийн энэ үйлдлийг “Хятадтай өрсөлдөх”, “Ази-Номхон далайн бүс нутаг дахь улс төрийн ажиллагаагаа түргэтгэх” зорилготой хэмээн үзэж байна.

Үүнийг зөв ойлгохын тулд бид түүхийг сайн шүүх хэрэгтэй болно. 1988 онд АНУ Соломоны арлуудад Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн. “Politico” сэтгүүлийн Төрийн департаментын Түүхийн баримт бичгийн албаны хүнээс авсан ярилцлагаас үзвэл, Америк Соломонд Элчин сайдын яам байгуулах болсны нэг шалтгаан нь Номхон далай дахь Зөвлөлтийн нөлөөнд “санаа зовсон” хэрэг байв. ЗХУ задран унасны дараа Элчин сайдын яамаа 1993 онд яаран хаасан . АНУ хүйтэн дайн дууссаны дараа дэлхийн дипломат албан тушаалтнуудын тоог цөөрүүлсэнтэй холбоотой хэмээн АНУ-ын Төрийн департаментын Түүхийн баримт бичгийн албанаас хаах болсон шалтгаанаа тайлбарласан байдаг. Түүнээс хойш бараг 30 жилийн турш Номхон далайн өмнөд бүс нутаг АНУ-ын геополитикийн газрын зурагт бараг мартагдсан байдалтай байжээ.

2022 он байдал огцом өөрчлөгдсөн. Соломоны арлуудын нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны энх тайван байдлыг баталж ахиулахын тулд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хятад, Соломоны арлууд аюулгүй байдлын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Харин тусгаар тогтносон хоёр орны энэхүү маш энгийн хамтын ажиллагаа нь Америкийн анхааралд хүрч, байнга үл тоомсорлож байсан Номхон далайн арлын орныг АНУ чухалчлан үзэх болов.

Америкийн тал Австралитай нийлэн Хятад, Соломоны арлуудын аюулгүй байдлын хамтын ажиллагааг гажуудуулан гутаахын зэрэгцээ Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан зохицуулагч Кэмпбеллийг Соломонд томилон Хятад, Соломоны хамтын ажиллагааг таслахаар оролджээ. Үүний зэрэгцээ АНУ хэд хэдэн өндөр албан тушаалтныг Номхон далайн арлын орнуудад айлчлуулахаар илгээж, Номхон далайн өмнөд хэсэгт хоёр шинэ Элчин сайдын яамаа нээж, Вашингтонд АНУ-Номхон далайн арлын орнуудын дээд хэмжээний уулзалт анх удаа зохион байгуулагдлаа. 2022 онд АНУ-аас Номхон далайн арлын орнуудад эхлүүлсэн эрчимтэй дипломат довтолгоо нь уг бүс нутгийг өөртөө татах гэсэн оролдлого хэмээн шинжээчид үзэж байна.

Чин сэтгэл улс орнуудын хамтын ажиллагааны үндэс суурь юм. Номхон далайн арлын орнуудын хувьд хөгжил нь нэн тэргүүний зорилт байж, гаднын орнууд чин сэтгэлээсээ тусалж дэмжихийг хүсэж байгаа. Тэдэнд их гүрнүүдийн тоглоомын гар хөл, золиос болох хүсэл алга. АНУ 30 жилийн турш хаасан Элчин сайдын яамаа дахин нээсний дараа Номхон далайн арлын орнуудад хүндэтгэлтэй, эрх тэгш байдлаар хандана гэдэгт найдаж байна. Жишээ нь Дэлхийн 2-р дайны үед Соломоны арлуудад үлдсэн тэсрэх бөмбөгнүүдээ цэвэрлэх зэрэг ажлаа даруй эхлүүлэх ёстой.

Exit mobile version