Бидэнтэй нэгд

Дэлхий

Газар хөдлөлтийн улмаас Турк, Сири улсуудад амиа алдсан хүний тоо 7,800 давлаа

Нийтэлсэн

Даваа гарагт Сирийн хилийн ойролцоо Турк улсын нутаг дэвсгэрт дараалан хоёр удаа хүчтэй газар хөдөлсөн билээ.

Уг гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн байдлаар 7,800 давжээ.

Тодруулбал Турк улсад 5,894 хүн, Сири улсад 1,932 хүн амиа алдсаныг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Хохирлын тоо цаашид өсөх нь тодорхой байгаа.

Аврагчид цаг хугацаатай уралдан нуранги дороос хүмүүсийг гаргасаар байна. Нурангид дарагдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотнынхон аврагчидтай зэрэгцэн ажиллаж байгаа ажээ.

Дарагдсан хүмүүсийн тусламж гуйж, хаяг байрлалаа мэдээлсэн олон мянган постууд сошиал сүлжээнд хөвөрч байна.

Тухайлбал Charmquell нэрээр олонд танигдсан YouTube хэрэглэгч Фират Яйла өчигдөр Антакя хотод нурангид дарагдсан байгаагаа Инстаграм хуудсаараа мэдээлж, гаргаж авахыг дагагчдаасаа гуйжээ.

“Найзуудаа, бид нурангид дарагдаад байна. Ээжээ, Та зүгээр үү? Хаана байгаагаа хэлээч. Туслаарай” гэж хэлсэн тэрбээр гэрийн хаягаа дэлгэрэнгүй мэдээлсэн байв.

Энэхүү постынхоо ачаар Яйла аврагдсан ч ээж нь олдоогүй байгааг сүүлд дахин мэдээлжээ. Харамсалтай нь сошиал орчинд аврал гуйсан хүн бүрийг гаргаж авах боломжгүй байна.

Жишээлбэл дараах дүрс бичлэгийг Сирийн нэг хотын нурангид дарагдсан хүү сошиал хуудсандаа нийтэлжээ.

Энэ удаагийн гамшигт Турк улсын 13 сая гаруй иргэн ямар нэг байдлаар нэрвэгдсэн тухай тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр хэлсэн үгэндээ мэдээлсэн байна.

“Газар хөдлөлт асар их хохирол учрууллаа. Манай улсын түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд маш том гамшиг боллоо. Бид түүхийнхээ хамгийн эмгэнэлтэй өдрүүдийг үзэж байна. Газар хөдлөлтийн голомт нь Кахраманмарасын Пазарчик, Элбистан болж байгаа. Эдгээр газар нутагт оршин суудаг манай 13.5 сая орчим иргэн хохирлоо” гэж тэр орон нутгийн телевизийн сувгаар ярьжээ.

Баруун хойд Сирийн Алеппо хотод газар хөдлөлтийн дараа 2,000 орчим барилга нэмж нурах эрсдэлтэй болсныг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Тус хотод амиа алдсан хүний тоо 300, бэртэж гэмтсэн хүний тоо 600 хүрээд байгаа юм.

Алеппогийн ойролцоох Жиндрес хотод 84 барилга нурсныг Аль-Арабия суваг мэдээлжээ. Даваа гарагт болсон газар хөдлөлтөд Сирийн баруун болон баруун хойд бүсийн Алеппо, Латакиа, Тартус, Хама мужууд хамгийн их нэрвэгдсэн юм.

 

Эх сурвалж: BBC, Aljazeera

CGTN мэдээ19 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ20 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана