Улс төр

ЗГ: Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ

Нийтэлсэн

Долоо хоног бүрийн лхагва Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2023.02.08/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08.00 цагт эхэллээ.

Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан тул албан тушаалаасаа чөлөөлөх хүсэлтээ өгсөн. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар Т.Аюурсайханы хүсэлтийг хэлэлцэх аж.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 

Exit mobile version