Бидэнтэй нэгд

Улс төр

Лидерүүдийн халааг авах амаргүй ч хойш суух эрх байхгүй

Нийтэлсэн

Улс төрийн ууган хүчин 2021 оны төгсгөлд XXX Их хурлаа зарлан хуралдуулж, үзэл баримтлалаа өөрчилж байгааг тунхаглан, шинэ тутам хөрсөн дээр “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлан танилцуулсан. Үүний дагуу МАН-ын бүтэц бүрэлдэхүүн, намын дэргэдэх байгууллагууд ч бүтэц зохион байгуулалтад орж, үзэл баримтлалын цоо шинэ шатанд гарах шаардлага байсан. Тиймээс МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнгөрөгч сарын сүүлээр хуралдаж, нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилж, даргаар нь УИХ, Засгийн газрын гишүүн Х.Булгантуяаг сонголоо.

Хамгийн гол нь суурь үзэл баримтлалаа өөрчилж байгаад оршино. Сүүлийн жилүүдэд жендэрийн тэгш байдлын дагуу хууль, эрх зүйн орчинг сайжруулснаар улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн.

Энэхүү эмэгтэйчүүдийн байгууллагыг анх үүсэн байгуулагдсан цагаас нь хойш МАН-аас нийгэмд манлайлсан бүсгүйчүүд удирдаж ирсэн байдаг. Тус байгууллага нь анх “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэй бууриа засаж, анхны ерөнхийлөгчөөр Д.Алтай ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш УИХ, Засгийн газрын гишүүн асан Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нарын МАН-ын төдийгүй нийгэмд манлайлагч бүсгүйчүүд удирдаж ирсэн түүхтэй. Тиймээс энэ удаад тэдний халааг Х.Булгантуяа авлаа. Түүнийг МАН-ын эмэгтэйчүүдийн залуу халаа, түүн дотроос манлайлагч хэмээн тэргүүнээрээ сонгосон нь учиртай байж таарна.

Х.Булгантуяагийн хувьд АНУ, БНХАУ-д тус тус боловсрол эзэмшихдээ англи, орос, хятад, япон хэл эзэмшсэн өндөр боловсролтой бүсгүйчүүдийн тэргүүн эгнээний нэгэн гэдэгтэй маргах аргагүй. Нөгөө талаар тэрбээр Дэлхийн банкны төсөл хөтөлбөрийн зөвлөхөөс эхлэн санхүүгийн байгууллагад ажиллаж, өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө эмэгтэйчүүдийн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн хэмээх албатай их улс төрд хөл тавьсан.

Улмаар МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж улс төрийнхөө карьерыг өндийлгөсөн гэхэд болно. Ийнхүү Х.Булгантуяаг ажиллаж эхлэх үеэр МАН ялагдал хүлээж, дотоод шинэчлэлийн ажил ид явагдаж байсан үе. Улс төрийн ууган хүчин ялагдалдаа дүгнэлт хийж, эцэст нь өндөр боловсролтой гадаад ертөнцийг холбон ажиллах шинэ залуу боловсон хүчин хэрэгтэй, мөн намын дотоод бүтцэд залуучууд олноор ажиллах нь зөв юм байна гэх дүгнэлтэд хүрсэн гэдэг. Үүний дагуу эрдэм боловсролтой, ажлын арга туршлагатай цөөн бус залуусыг сонгон ажиллуулсны нэг нь Х.Булгантуяа. Ууган хүчин дотоод шинэчлэл, бүтцийн тал дээр чамгүй анхаарч, стратеги төлөвлөгөө боловсруулсан учраас 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд Засгийн газраа байгуулахдаа намын аппаратад үр дүнтэй ажиллаж байсан зарим залуусыг дэвшүүлэхэд Х.Булгантуяаг Сангийн дэд сайдаар томилсон нь санаандгүй хэрэг биш ээ.

Улмаар 2020 онд улс төрийн ууган хүчин цус сэлгэж, нүүдэл хийсэн нь олон залуусыг парламентад оруулж ирсэн. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, намын аппаратад ажиллаж байсан Ц.Мөнхцэцэг тэргүүтэй олон хүн орж ирсэн. Харин өнөөдөр тэдний нэг буюу УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлт хариуцсан Монгол Улсын сайд Х.Булгантуяаг МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага тэргүүнээрээ сонгож байгаа нь түүний эрдэм боловсрол гэхээсээ илүүтэй намын дотоод бүтцээс эхлээд төрийн эрх барих дээд байгууллага хүртэл эв эеийг хичээж ажилласанд оршиж байгаа биз ээ. Туршлага ч бас түшсэн биз. Ямартай ч МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл болсон олон зуун эмэгтэй түүнийг дэмжсэн учраас тэр хойш суух эрх байхгүй. Тодотговол, лидерүүдийн эрхэлж байсан албыг залгуулах амаргүй ч түүнд ухрах эрх байхгүй.

Тэрбээр энэ үеэр “Миний бие энд улс эх орныхоо төлөө өөрийн мэдсэн сурсан өчүүхэн зүйлээ зориулах юмсан, сайхан нийгэмд амьдрах юмсан, үр хүүхдүүддээ өвлүүлэх юмсан гэсэн та бүхэнтэй ижил хүсэл эрмэлзлэлтэй монгол эмэгтэй, монгол ээж. НАМЭХ-ны ээлжит бус чуулган түүхэн хариуцлагатай цаг үед болж байна. МАН УИХ-ын ээлжит хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж иргэдээс авсан итгэл ч их, тавж буй хүлээлт шаардлага ч өндөр байна. Түүнийг даган намын сонгуульт ажилтнууд, намын дэргэдэх байгууллагууд ч шаргуу ажиллах, мэдрэмжтэй ажиллах, эв нэгдэлтэй ажиллах хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Тиймээс энэ удаагийн тэргүүн, удирдах зөвлөл, сонгуульт ажилтнууд ачааны хүндийг үүрэх, ард түмнээс шүүмжлэлийг сонсох, намын бодлогоороо нэгдэн зүтгэх баг байх ёстой. Хувь хүний улс төр, жижиг тойргийн улс төр, хот хөдөөгийн улс төр, хуваагдлын улс төр гэж байх ёсгүй. Энэ удаагийн сонгуульд тооцоо судалгаатай, эв нэгдэлтэй, ажил хэрэгч байж л ялна. Эрх баригч гэдгээр далайлгаж, албан тушаалаараа айлгаж, мөнгөөр илүүрхэж, эмэгтэй гэж жендер ярьж ялахгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Мянга мянган иргэдийн олон хоног үргэлжилсэн жагсаал цуглаан, төрийн ордноо дайрч орохоо шахсан иргэдийн бухимдал одоо ч дуусаагүй байна” хэмээн аргагүй л намын дотоод бүтцэд ажиллаж ялагдал, ялалт үзсэн хүний байр суурийг илэрхийлсэн.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа