Энтертайнмент

Хэйли Бибер Селена Гомесийн дэмжигчдийн халдлагад өртөв

Нийтэлсэн

Канадын алдарт дуучин Жастин Биберийн 29 насны төрсөн өдөр орон нутгийн цагаар лхагва гарагт боллоо. Хэйли Бибер түүнд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэн инстаграм хуудаснаа “29 нас хэзээ ч ийм сайхан харагдаж байсангүй. Хамгийн сайн найз чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе! Үг яриа биелж болох зүйлсийг төлөөлж чадахгүй. Тэгэхээр одооноос илүү их баяр баясгалантай байж, илүү их аялж, амттай хоол идэж, адал явдал, амар амгалан, хөгжилтэй байж, хамгийн гол нь илүү их хайр дурлал хүсье” гэжээ.

 

 

Харин энэхүү постны сэтгэгдэл хэсэгт Селена Гомесийн шүтэн бишрэгчид цугларчээ. Хэйли Бибер олон нийтийн сүлжээгээр дамжуулан Селена Гомесийг харлуулахыг оролдсон хэмээх шүүмжлэлд өртсөн. Үүнээс үүдэн хэдэн сая дагагчаа алдсан түүний инстаграм хуудас Селена Гомесийн дэмжигчдийн хатуухан үгсээр дүүрч эхлэв.

 

 

Дуучин Жастин Биберийн хувьд эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн аялан тоглолтоо цуцлаад байгаа. Харин Хэйли Бибер түүнд санаа тавихын оронд олон нийтийн сүлжээнд бусадтай нийлж түүний найз бүсгүйг харлуулахыг оролдсоор байгаа нь олны эгдүүцлийг хүргэсээр байна.

Селена Гомесийн хувьд энэ цаг үед хамгийн олон дэмжигчдийг цуглуулсаар байна. Энэ нь түүнийг бүх цаг үеийн хамгийн олон дагагчтай эмэгтэй болгоод байгаа юм.

Түүнийг харлуулахыг оролдож буй алдартан Хэйли Биберээр зогсохгүй. Уг маргаанд Каяли Женнер, Кендалл Женнер зэрэг алдартнууд ч мөн оролцож байгаа бөгөөд олны анхаарал тэдний хийх үйлдэл, хэлж буй үгсэд төвлөрсөн хэвээр байна.

 

 

Exit mobile version