Бидэнтэй нэгд

Нийгэм

Эрчим хүчний шинэ сэргэлт тарифын шинэтгэлээр дамжин хэрэгжинэ

Нийтэлсэн

“Эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхийг сайжруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт, семинарыг Эрчим хүчний зохицуулах хороо, Дэлхийн банк хамтран зохион байгууллаа. Энэхүү семинарыг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа “Монгол улс дах цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифын шинэтгэлд үзүүлэх дэмжлэг” төслийн хүрээнд хийж байгаа юм.

Тус төсөл манай улсад 2022 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. 2 жилийн хугацаанд үргэлжилнэ. Уулзалтаар уг төслийн хүрээнд гүйцэтгэж байгаа эрчим хүчний салбарын нийт зардлыг тодорхойлох судалгааны загварын аргачлал, таамаглал, тоо мэдээллийн үнэн зөв байдал, урьдчилсан дүгнэлтийг Дэлхийн банкны зөвлөх багаас танилцуулж санал солилцлоо.

Эрчим хүчний салбарын нийт зардлын судалгаа нь 2023 оны 6 дугаар сард хийгдэж дуусах бөгөөд судалгааны үр дүнг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид бусад оролцогч талуудад танилцуулан эрчим хүчний үнэ тарифын шинэтгэлийн дараагийн алхмуудыг хэрэгжүүлэх юм.

Уулзалтад Дэлхийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн менежер Ноён Алехандро Алкала Герез, Дэлхийн банкны эрчим хүчний ахлах мэргэжилтэн Янцин Сонг болон зөвлөх баг, ЭХЗХ-ны зохицуулагчид, Үнэ тарифын газрын мэргэжилтнүүд, цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санхүү эдийн засаг, төлөвлөлтийн албадын төлөөлөл оролцсон юм.

Мөн зөвлөгөөний үеэр Дэлхийн банкны зөвлөх экспертүүд бусад улс орнууд дахь эрчим хүчний үнэ тарифын шинэтгэлийн туршлагыг хуваалцлаа.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр6 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр6 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр6 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана