CGTN мэдээ

Хятадын цэргийн эмнэлэг үнэгүй үзлэг хийв

Нийтэлсэн

Өнөөдөр /3 сарын 3/ үдээс өмнө Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 301 цэргийн эмнэлэг “Лэй Фэнээс суралцах” үнэгүй үзлэг хийв. Ийм үнэгүй үзлэгийг тус эмнэлэг тогтмол хийдэг байна. Хятадын АЧА-ийн байлдагч Лэй Фэн цэл залуугаараа 1962 онд хорвоог орхисон ч түүний үлдээсэн хүн хүндээ сайхан сэтгэлээр туслах хүмүүнлэг санаа, өөрт заяасан бүхнээ эх орондоо зориулах баатарлаг үзэл нь өнөө цагт ч сайн үйлсийн үлгэрлэл болсоор байдаг юм.

Өнөөдөр ерөнхий үзлэгт зүрх судас, хоол боловсруулах, амьсгалын зам, дотоод шүүрэл, чих хамар хоолой, мөн Хятадын уламжлалт анагаах ухааны тасгаас тус бүр нэг ахлах эмч томилогдон ажиллажээ.

Exit mobile version