CRI Монгол радио
Чинь Ган: Хятад маягийн орчин үеийн байгуулалт бол бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийн шинэчлэл юм
Өнөөдөр /3-р сарын 7/ 14 дүгээр сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган хэвлэлийн бага хурал хийлээ. Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган “Хятадын гадаад бодлого болон гадаад харилцаа”-тай холбоотой асуудлаар дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав.
Чинь Ган хэлэхдээ,”Хятад маягийн орчин үеийн хөгжил бол бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийн орчин үеийн хөгжил юм. Энэ нь хүмүүсийг материаллаг зүйл төдийгүй оюун санааны хувьд ч баян чинээлэг болгодог хөгжил. Цөөн хэдэн улс, цөөхөн хүнд үйлчлэх нь орчин үеийн хөгжил биш. Баячууд улам баяжиж, ядуус улам ядуурч байгаа нь орчин үеийн хөгжил биш. Оюун санаа хоосорч, ёс суртахуун алдагдаж, эмх замбараагүй байдал үүсч байгаа нь орчин үеийн хөгжил биш. Бүх улс орны ард түмэн ижил тэгш хөгжих, аз жаргалыг эрэлхийлэх эрхтэй” гэжээ.