Бидэнтэй нэгд

Нийгэм

В.Маналжав: Өв гэдэг нь өөрөө маш нарийн зүйл, тиймээс үүнд анхаарал хандуулах хэрэгтэй

Нийтэлсэн

М.ДАВААДУЛАМ

Өв соёл, соёл урлаг гэдэг бол улс үндэстний хувьд үнэт зүйл нь байдаг. Тийм ч учраас түүнийгээ арчлан хамгаалж, арвижуулна гэдэг бол тухайн орон нутгийн соёл урлагийн газрын хамгийн чухал ажил байдаг. Энэ үүргээ сайн биелүүлж буй хамт олон бол Дорнод аймгийн соёл урлагийн газрынхан юм. Тус газрын дарга В.Маналжавтай уулзаж 2023 оны төлөвлөгөөт ажил, өв соёл зэрэг асуудлаар ярилцлаа.

-Дорнод аймаг олон ястны өлгий нутаг, түүх соёлын хувьд ч асар их өгүүлэх зүйлтэй нутаг. Тиймээс та бүхэн 2023 онд ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ. Урлаг соёл, өв соёлын ажилдаа алинд нь илүү түлхүү анхаарч байна вэ?

-Энэ жил соёл урлагийн салбарын хэмжээнд улс даяараа “Монголд зочлох жил” болгон зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа. Ихэнх ажил маань энэ хүрээнд хийгдэнэ. Гэвч соёл урлаг гэдэг энэ том зүйлийг зөвхөн нэг зүйлд зориулж, жилийн ажлыг нь түүнрүү төвлөрүүлж болохгүй, жигд хөгжлийг хангаж явах ёстой. Бодлогоо ч мөн тэгж төлөвлөдөг. Тиймээс хийгдэх ёстой ажлууд бүгд хийгдээд явна гэж ойлгож болно. Манай аймаг нэлээн онцлогтой, яагаад гэвэл барга, үзэмчин, буриад, халх гээд дөрвөн ястан үндэстэн амьдарч байна. Эндээс харахад То Вангийн соёлын өвийн үлдсэн гайхамшгуудыг, буриад түмний өв соёл, түүнийг түгээн дэлгэрүүлэх, барга, үзэмчин өв соёл гээд энэ бүгдийн тэнцвэрийг хангаж ажиллах үүрэгтэй. Өнгөрөгч онд “Нүүдэлчин Монгол” фестивалийг Соёлын яам зохион байгуулж байсан, харин тэр маань энэ жил монголд зочлох жилийн хүрээнд “Дэлхийн соёлын өвийн фестиваль” болон зарлагдаж, наймдугаар сарын 18-20-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Өв гэдэг маань өөрөө маш нарийн зүйл, зөвхөн тээж байгаа хүнтэйгээ байхгүй болдог. Тиймээс бид үүнд их анхаарал хандуулан ажиллаж байна. Хэн нэгэн хүнд байгаа соёлын биет бус өвийг баримтжуулан баталгаажуулж авч үлдэхгүй л бол тэр чигээрээ устаж үгүй болдог эмзэг эд учраас үүнийг авч үлдэх ажлыг үеийн үед орхигдуулж болохгүй.

Биет бус соёлын өвийг бүртгэлжүүлэх, баталгаажуулах, авч үлдэх асуудал сүүлийн 5-6 жилд улсын бодлогын хэмжээнд маш эрчимтэй яригдаж байна. Гэтэл 2015 онд Дорнод аймаг төсвийн хөрөнгөөр бүх сумддаа баг ажиллуулан өв тээгчдээ бүртгээд чухал, нандин зүйлүүдээ бичлэг хийж авч үлдсэн цор ганц аймаг. Манай аймгийн төр захиргааны байгууллага өөрөө үе үедээ өвийн асуудалдаа анхаарал тавьж ирсэн. Үүгээрээ ч их онцлогтой, бахархахаас ч өөр аргагүй. Үл хөдлөх дурсгалт зүйл гэж бий, тэр нь улс, аймаг, сумын хамгаалалттай гэсэн гурван зэрэглэлтэй байдаг. Манай аймагт улсын хамгаалалттай гуравхан дурсгал байдаг. Халх голын Их бурхант цогцолбор, Кидан гүрний үеэс босоогоороо үлдсэн ганц цамхаг Хэрлэн борготын туурь, XIII зууны үеийн төлөөллийг хамарсан Шонх таван толгойн хүн чулуу гэсэн гурван дурсгал байна. Энэ хүн чулуу маш нарийн хийцтэй, манай улсад байгаа хүн чулуудын оргил нь гэж яригддаг. Мөн бусад аймгууд нэг ч дурсгалаа сэргээн засварлуулж чадаагүй байхад манайх гурвуулангий нь сэргээн засварлуулсан байгаа. Энэ бол тухайн цаг үедээ ажиллаж байсан хүмүүсийн сэтгэл гарган ажиллаж байсны ач гавъяа шүү дээ. Тиймээс бид ойрын 100 жилд л лав нурж унах, үрэгдэж алга болох тухай асуудал яригдахгүй, санаа зоволтгүй болсон.

-Шинээр нээгдсэн Чингис хааны музейд олон аймаг ховор үзмэрээ илгээсэн. Танай аймгийн музейн үзмэрийн сан хөмрөг ямар байдаг тухай яривал?

-Чингис хааны музейн хувьд улс эх орон, хүн бүр хөдөлж хувь нэмрээ оруулж, түүгээр бахархах ёстой. Соёлын маш том ололт юм. Манай музейн сан хөмрөгийн баяжуулалт нэлээн хожуу 1950-иад оноос эхэлсэн. Нэн ховор, хосгүй үнэт эдлэл багатай учраас тухайн үетэй холбоотой үзмэр шилжүүлээгүй. Гэхдээ манай музей үзсэн хүнд их сонин санагдана. Яагаад гэвэл дэглэлт нь орчин үеийн шийдэлтэй талдаа, үзэмчин эхнэрийн бүхэл бүтэн гоёо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн өөрийнх нь барьж явсан туг хуар мөн судалгаа хийх шаардлагатай ховор нандин үзмэрүүд байгаа.

Мэргэжлийн хяналтын газрынхан самарт нуугаад хилээр гаргах гэж байсан дөрвөн эд өлгийн зүйл хураасан бөгөөд судалгаа хийж үзэхэд дардастай байсан. Түүнийг нь уншихад Жө сө дүн гэдэг ханз гарч ирсэн, үүнийг нь судлаад үзэхээр Жө гэдэг нь Мин улсын үеийн хаадын товгор дүрс харин сө дүн гэдэг нь тухайн үед хоёр жил Мин улсын хаанаар өргөмжлөгдөн хаанчилж байсан хүний нэр байх жишээтэй. Үүний цаг үеийг нь тогтоолгоод, маш нарийн сайн судлаад Мин хааны үеийн ийм олдвор байна гээд зарлавал дэлхийн анхаарлын төвд орно. Энэмэтчлэн олон үзмэрүүд бий, гол нь цаг үеийг нь тогтоох, судлах шаардлагатай гэж үздэг. Уран зургийн галарейтэй аймаг нэг ч байхгүй харин манайд бол бий шүү. Учир нь манай аймгаас төрөн гарсан ардын зураач олон байдаг. Тэдний эх бүтээл болон амьд ахуйдаа хуулбарлан зурж өгсөн бүтээлүүд, тэдний хойч үеийг залгамжилсан зураачдын бүтээлүүд гээд бүхэл бүтэн уран зургийн галарей байна. Түүнчлэн байгалийн түүхийн музейтэй бөгөөд түүнд ховор ан амьтдын чихмэл байдаг. Манайд 4000 ам метр ашигтай талбай бүхий орчин үеийн хийц загвартай музейн барилга баригдаж байна. Энэ барилга дуусахаар байрлах хэсэг нь тустай ч үзмэрүүд маань бүгд нэг барилгад байршина.

-Дорнодын хүүхдүүд музейгээ бүрэн үзэж чадсан уу. Ер нь үзмэрүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж байж, яриад буй өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд нэмэр болох нь гарцаагүй. Тиймээс та бүхэн өөрсдөө хэр санаачлагатай ажилладаг вэ?

-Манай аймаг Халх голын Ялалтын музей, Аймгийн музей гэсэн хоёр музейтэй. Музейнүүдийн хувьд бие даах, цаашлаад эдийн засгийн эргэлтэд орох “алтан үе” ирсэн байна. Соёлын яам байгуулагдсанаас хойш соёлын байгууллагууд өөрөө орлого олоод түүнийгээ өөрөө зарцуулах эрхтэй болсон нь маш том хөшүүрэг болж байгаа. Үүний зэрэгцээ салбарын яамнаас “Үр дүнд суурилсан санхүүжилт” гэдэг бодлого гаргасан. Хэдий чинээ үр дүнтэй ажиллаж чадна, төдийчинээ санхүүжилт авч чадна гэдгийг зарласан байгаа. Номын сангийн хувьд орлого гэхээс илүүтэй оюуны хэрэгцээ ихтэй байдаг. Аль болохоор бүх шатандаа номын фондыг баяжуулах тухайд хариуцлагатай хандаж, номынхоо судалгааг маш сайн хий гэдэг зарчим баримталдаг. Соёл урлагийн газраас үйл ажиллагаагаа тогтворжуул, өөрийнхөө орлогыг нэмэгдүүл гэж шаарддаг.

-Номын санд ороход олон жил болсон ном, сонин зарим хүмүүст харшил өгдөг. Тиймээс хүндээ ээлтэй байх үүднээс номын арчлалт хамгаалалт, шинэ технологи, барилга байшингийн засвар үйлчилгээ, шинэчлэлийг хэр хийж байна. Мөн төсөв, хөрөнгө хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Яг энэ тал дээр их учир дутагдалтай байгаа. Хөрөнгө мөнгө ч тавигдаж байгаа зүйл алга, гэхдээ аливаа зүйл хариуцаж буй хүний санал санаачлагаас их хамаардаг. Номын санг энгийн болон зохиомол аргаар чийгшүүлэхэд мэдээж тоосжилт багасна. Бид аль болохоор номыг актлахгүй байхыг хичээдэг, тиймээс номын санч сайн ажиллаж уншигчдыг номтой соёлтой харьцуулах, тэр номыг олны хүртээл болгохын тулд сурталчлах ёстой. Өнөөдөр хэрэгцээнд ороогүй ч 50 жилийн дараа хэрэг болохуйц номуудыг хадгалах хэрэгтэй. Манай аймгийн номын санд түвд, монгол бичгээр бичигдсэн бүртгэлгүй маш олон судар хадгалагдаж байсан. Бид энэ судруудаа хоёр жилийн өмнө МУБИС-тай хамтран судалгаа, сэргээн засварлалт хийлгэсэн. Түүнийгээ одоо хаягжуулан, каталогжуулаад олны хүртээл болгоход бэлэн болсон байгаа. Энэ жил бас 10 сая төгрөгөөр энэ ажлаа үргэлжлүүлэн хийлгэхээр төлөвлөсөн байгаа. Төсөв мөнгөний хувьд дутагдалтай байгаа ч өөрсдийн санаачлагаар ажлуудаа хийсээр байна.

-Та өөрөө урлагийн тэр дундаа найруулагч хүн. Тиймээс урлаг соёлын байгууллагууд тань тулгарч буй асуудлаа төвөггүй ойлгуулдаг байх. Танай аймгийн театрын тухайд ажил үйлчилгээ нь ямар байна, эд материал, тоног төхөөрөмж гээд ярих юм байгаа байх?

-Миний ажил амьдралын гараагаа эхэлсэн газар бол театр, театрын тайз маань юм шүү дээ. Энэ л тайзан дээр хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, залуу нас, уран бүтээлийн оргил үеэ өнгөрөөсөн. Манай театр хөдөөд хамгийн анх буюу 1948 онд байгуулагдсан , ууган театр төдийгүй анхны гэх их олон зүйл бий. Тухайлбал, хөдөөд байгаа ганцхан симфони оркестр манайд байна. Саяхан Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтраад гурав хоног тоглолт хийхэд манай нутгийнхан уйдахгүй, битүү үзсэн шүү.

Одоо манай театрын уран бүтээлчид, удирдлага гээд бүгд сайхан залуучууд, тэдний үе түрэн гарч ирж байна. Дорнод аймаг социализмын үеэс л их соёлтой аж үйлдвэржсэн хот байсан. Энэ үйлдвэрүүдэд ажиллахаар дан залуучууд ирж байсан төдийгүй бүгд суурьшсан. Тэдний урлагийн хэрэгцээ маш их байсан учраас театр нь ч тэр бусад соёлын байгууллагуудын үйл ажиллагаа эрчимтэй байх зайлшгүй шаардлагатай байсан. Тиймээс манай аймаг соёлын маш том суурьтай болсон.

-Дорнод аймаг бусад аймгаас ялгарах онцлог нь уул уурхай ихтэй, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулаад, үр ашгийг нь хүртдэг явдал гэж харж байна. Мэдээж тэр компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд олон зүйл хийдэг байх. Танай байгууллагын хувьд үүнийг ашиглаж чадаж байна уу?

-Энийг овжноор ашиглах хүсэл маш их байгаа, боломж ч байгаа. Тухайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажилд соёлын асуудлыг нэн тэргүүнд тавих шаардлагатай. Хуулийн хүрээнд бол хандив хүсэх хориотой учраас орон нутгийн харъяа байгууллагад ханддаг. Өнгөрсөн жил бид нэлээн үр дүнтэй ажилласан. Шинь шинь компанийн хувьд их нээлттэй байдаг. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд соёлын боловсрол, соёл урлагийн арга хэмжээг хөхиүлэн дэмжих, дэлгэрүүлэх тал дээр бэлэн байна гэдгээ илэрхийлдэг. Тус компанийн хөрөнгө оруулалтаар Дашбалбар сумын төвд буриад зоны ахуй амьдрал, өв соёлыг харуулсан том хэмжээний музейн барилга баригдаж байна. Тэнд буриад судлалын төв байгуулъя гээд сум орон нутаг нь санаачилга гаргаад, тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд уг саналыг дуртайяа хүлээн зөвшөөрснөөр нэг сайхан бүтээн байгуулалт бий болж байна.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа