Бидэнтэй нэгд

Улс төр

“Шувуу” ажиллагаа буюу ҮР ДҮНГИЙН ЭРЭЛД

Нийтэлсэн

-ИНТЕРПОЛООР ЭРЭН ХАЙЖ БУЙ ХҮМҮҮСЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧИРЧ ИРЖ ЧАДАХ УУ-

“Авлигачид хэр хол явсан, эсхүл хэр удаан хугацаатай нуугдаж байгаа нь бидэнд асуудал биш, бид тэднийг буцаан авчрах талаар чадах бүхнээ хийх болно. Ян Жинхуныг Хятадад буцаан авчирч байгаа нь хууль бусаар хилийн чанадад гарсан хөрөнгийг буцаан авахаар ажиллаж байгаа Хятад Улсын хүчин чармайлтын илэрхийлэл” хэмээн одоогоос таван жилийн өмнө БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нь мэдээлж байв.

Авлигатай үл эвлэрч, үргэлж тэмцэхийн үлгэр дуурайлыг БНХАУ үнэн утгаар нь үзүүлсээр байна. Тус улс авлигын хэрэгт холбогдож, улмаар улс орноосоо оргон зайлсан ч, тэрхүү этгээдийг хаана байгаа газраас нь хайж олоод идэж ууж, авлигад авсан хөрөнгийг нь эргээд төлүүлэх тийм бодлогыг баримталсаар байна. Энэ бол авлигын эсрэг авч буй хамгийн шударга арга хэмжээ юм. Ингэснээр авлигачид ял завших ямар ч боломжгүй болно. Үүний тод жишээг одоо дурдъя.

 

АВЛИГАЧДЫН ХЭРЭГ ДЭЭР АХИЦТАЙ АЖИЛЛАЖ ЧАДАХ УУ

Залилан хийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бизнесмен Ян Жинхуныг АНУ-аас эх оронд нь буцаан авчирч байгаа нь “Скай нэт” ажиллагааны хүрээнд тус улсаас авч байгаа хамгийн анхны хүн болж байсныг санаж буй биз ээ. Хэргийг сануулбал, Ян Жинхун нь Вэньжоу хот дахь “Minghe” группийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байгаад 2001 онд АНУ-руу оргосон бөгөөд 2005 оноос түүнийг интерполоор хайж эхэлсэн билээ.

Тэрбээр Вэнжоу хотын дэд дарга байхдаа 250 сая юанийн авлига авсан ажээ. Үүнээс гадна 40 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгагдаж байгаа Ян Жинхуны эгч Ян Шиузу нарын авлига, эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд АНУ руу оргон зайлсан байдаг. Гэхдээ тэд тун удалгүй баривчлагдсан.

Учир нь “Скай нэт” ажиллагааныхан нэгэнт дурандаа онилсон болохоор тэр. Хятад Улс нь хилийн чанадад амьдарч буй авлига, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой бизнесмен болон албан тушаалтнуудыг буцаан авах зорилготой дээрх ажиллагааны хүрээнд 100 хүний нэрсийг ил болгож байсан удаатай. Ийнхүү манай урд хөршид төрийн бодлогын хэмжээнд авлигатай тэмцсээр. Үр дүнд ч хүрч байна. Тухайлбал, хамгийн алдартай авлигатай тэмцсэн ажиллагаануудаас дурдъя. БНХАУ-ын дэлхийд хамгийн их алдаршсан авлигын эсрэг аян нь амьтдын нэрээр нэрлэсэн тусгай томьёололтой ажиллагаанууд юм.

Тодруулбал, “Бар”, “Үнэг”, “Ялаа”-ны авыг хэлж болно. “Бар” гэвэл улс төрийн өндөр албан тушаалтнууд, “үнэг” гэдэг нь мөнгөө гадаадад нуусан зальтнууд, харин “ялаа” нь багахан хэмжээний хээл хахууль авагчид юм.

Ши Жиньпиний хэрэгжүүлж буй авлигын эсрэг тэмцэл Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга асан Жоу Юнкан зэрэг 2012 оноос хойш 180 гаруй хүн “ачигдаад” байгаагаас бараг 30 хувь нь өндөр дээд албан тушаалтнууд байв. Хамгийн сүүлийн том баривчилгаа нь Хятадын тэрбумтан  Лю Ханийг  авлигын хэрэгт буруутган  дөрвөн хамсаатных нь хамт цаазаар авсныг санаж буй бизээ. Урд хөршийн авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын эсрэг явуулж байгаа дээрх ажиллагаанаас Монгол Улс үлгэр жишээ авч байгаа нь сайн хэрэг.

Тодруулбал, Засгийн газраас ТАВАН “Ш” ажиллагааг явуулж, авлигатай эрс тэмцэхээ зарлан тунхаглаад буй. Үүний хүрээнд өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гадаад руу оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарласан билээ. Тэр дунд төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх мэдэлтнүүд цөөнгүй байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн дарга байсан н.Үржинбадам, шүүгч Сандагдоржийн Төмөрбат нэрсийг дурдаж болно. Нэр дурдагдсан дээрх хүмүүсээс харахад Монголоос оргон зайлаад цөөнгүй жил болсон байх.

Жишээ нь, шүүгч С.Төмөрбат л гэхэд, одоогоос таван жилийн өмнө харьд зугтсан байдаг. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2018 онд зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний нэг нь Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат. Тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр АТГ-т шалгагдаж байсан юм.  Гэвч С.Төмөрбат Ерөнхийлөгчийн зарлиг гарсан зургаадугаар сарын 26-ны шөнө гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ руу зугтан гарсан.

Түүнийг “АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллар авч яваад саатуулагдсан, АНУ-аас цагаачлал хүссэн” гэх мэдээлэл гарсан ч албаны эх сурвалж үгүйсгэж байсан. Ч.Сайханбилэгийг бас хар. Сураг сонсох нь ээ, АНУ-ын иргэншилтэй болсон гэх. Тийм ч амар баригдахгүй болтой. Н.Удаанжаргал ч ялгаагүй. БНСУ-д эмчлүүлж байгаа гэх сураг гардаг ч, тэндээ байгаа нь эргэлзээтэй. Биднийг энд ярьсаар суух оронд харьд зугтагсад башир аргаар баттай хамгаалалтад орчихсон байхыг ч үгүйсгэхгүй. Энэ удаагийн “Шувуу” ажиллагааны хүрээнд хэр үр дүнтэй, хэрхэн дэвшилттэй ажиллахыг харж л сууя. Магадгүй улс төрийн ээлжит шоу, тунхагийн төдий зүйл байхыг үгүйсгэхгүй юм.

 

БАР, ЯЛААГ ҮЛ ЯЛГАН БАРИВЧЛАХ УРД ХӨРШИЙН “ҮНЭГНИЙ АВ”-ААС СУРАЛЦЪЯ

Авлигын гэмт хэрэгт том жижгийн ялгаа үгүй. Яг л бар, ялааг үл хамааран барих урд хөршийн “Үнэгний ав” шиг ажилламаар байна. Ян Жинхуныг яаж баривчилсан яг л түүн шиг гаднын оронд орогнож байгаа оффшорчдоо барьж авчирвал яасан юм. Авлигатай тэмцэж байгаа ажлаа бодит болгохын тулд болж өгвөл улс төрийн ашиг хонжоогоор бус хууль дүрмийн шударга зарчмаар ажиллах хэрэгтэй санагдана. Манай улсад авлигачидтай хэрхэн тэмцэж байна вэ. Тэр тусмаа авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг хэрхэн шийтгэж байна вэ.

Ар, араасаа ундран гарах дээрх асуултын хариулт даанч ичмээр. Доогуур түвшний авлигачдад нь ял оноодог ч Өршөөлийн хууль, шүүхийн шат дамжлагаар явсаар байгаад цагаадаж орхидог. Харин авлигад холбогдсон томоохон албан тушаалтнууд нь хил даваад алга болоод өгдөг. Тэдний ардаас сураг тавьдаг эсэх нь тодорхойгүй. Ёс гүйцээх мэтээр интерполд бүртгүүлж, эрэн хайж байгаа гэхээс өөр ажиллагааг АТГ-аас явуулдаггүй гээд хэлчихвэл буруудахгүй байх. Төрийн өндөр албан тушаалд байх хугацаандаа авлига, хээл хахууль, хууль бус бүхэнд холбогдсон этгээдүүд оргон зайлсныг олоод ирлээ гэсэн нь хэд билээ. Одоо харин яах бол.

С.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ1 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ19 цаг өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн