Энтертайнмент

П.Орхон дөрвөн жилийн дараа чөлөөт бөхийн улсын аваргад түрүүллээ

Нийтэлсэн

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны танхимд боллоо.

Тэмцээний сүүлийн өдөр, дөрвөн жилийн дараа эх спортдоо эргэн ирсэн П.Орхон эмэгтэйчүүдийн -62 кг жинд Б.Хонгорзулыг ялж түрүүллээ.

Түүнчлэн олимпын хүрэл медальт Б.Болортуяа -53 кг жинд түрүүлсэн бол -50 кг жингийн ширүүн өрсөлдөөнөөс Ц.Намуунцэцэг аваргалж, Д.Отгонжаргал удааллаа.

Эрэгтэй +125 кг

  1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
  2. Мөнхбатын Цэрэн (Хангарьд)
  3. Чинбатын Алтангэрэл (Хилчин)
  4. Энхтүвшингийн Батмагнай (Алдар)

Эрэгтэй -97 кг

  1. Баасанцогтын Өлзийсайхан (Алдар)
  2. Балтмөнхийн Бадамдорж (Аврагч)
  3. Нэргүйбаатарын Уугангэрэл (Хилчин)
  4. Дэмүүлийн Саранцогт (Аварга)

Эрэгтэй -92 кг

  1. Ганбаатарын Ганхуяг (Алдар)
  2. Нармандахын Шинэтөр (МУБИС)
  3. Дагвадоржийн Оргилох (Дархан-Хасу,  FOHOW MNU03)
  4. Тэсхүүгийн Балжинням (Сүлд)

Эмэгтэй -65 кг

  1. Баатаржавын Шоовдор (Аврагч)
  2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Цаст тайга)
  3. Түвшинжаргалын Энхжин (Алдар)
  4. Алтансүхийн Даваажаргал (Налайх, Голомт)

Эмэгтэй -62 кг

  1. Пүрэвдоржийн Орхон (Алдар)
  2. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
  3. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

Эмэгтэй -59 кг

  1. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
  2. Батсүхийн Ганцэцэг (Дархан-Хасу, FOHOW MNU03)
  3. Мөнхболдын Дөлгөөн (Алдар)
  4. Баяраагийн Майцэцэг (Баянгол, Аваргууд)
Exit mobile version