Улс төр

Б.Энхбаяр: Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирдэг гэсэн ирсэнгүй дээ

Нийтэлсэн

Хурал даргалагч Б.Энхбаяр:
Төрд төлөөлж шийдвэр гаргаж байсан Ц.Элбэгдорж ирээгүй байна. Тэгэхээр тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтоос асууя.

АСЕМ дээд хэмжээний уулзалт Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан. Өнөөдрийн хуралдаанд улс төрийн бусад үр дүн, ач холбогдлын талаар хэлэлцэхгүй. Зөвхөн уг арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой Хөгжлийн банкнаас гарсан санхүүжилтийн талаар хэлэлцэнэ. Хөгжлийн банкны хөрөнгөөр бонд гаргаж санхүүжүүлье, түүн дундаа бондын 4 хувийн хүүтэй ХХБ-нд үнэт цаас гаргаж зохион байгуулах шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргаж байв. Уг нь Элбэгдорж ерөнхийлөгч асангаас л үүнийг асуумаар байна. Тиймээс энэхүү шийдвэр хэрхэн гарсан бэ гэдгийг танаас асуумаар байна.

Сангийн сайд асан С.Баярцогт:
Түр хорооноос сонсгол зохион байгуулж, урьсанд баярлалаа. Өнөөдөр монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр болж байна. 14 жилийн өмнө Оюутолгойн гэрээг 2009 оны 10-р сарын 6-нд байгуулсан…

Хурал даргалагч Б.Энхбаяр:
Та сэдвээс хэт гажаад байна. Танд хэлэлцэх боломжийг олгосон, гол асуудлаа л ярь

Сангийн сайд асан С.Баярцогт:
Би 8 жилийн өмнөх зүйлийг ярихын тулд 14 жилийн өмнө болсон үйл явдалтай холбогдуулж хариулт хэлж байна. Гүний уурхайн ажил нь жигдрээд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа анхны өдөр бол өнөөдөр. Иймээс ОТ-н гэрээ байгуулсан хүмүүст, монголчууддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

АСЕМ бол Ази Европын дээд хэмжээний уулзалт бөгөөд Европын 30, Азийн 21, Олон улсын хоёр байгууллага оролцсон маш том нээлттэй платформ. Монгол Улс 2008 онд элсэн орсон ба 12 жилийн дараа Монголд зохион байгуулах завшаан олдсон. Үүнийг Улс төрийн олимп ч гэж нэрлэдэг, тиймээс тооцоо судалгаатай санхүүжүүлэхгүй бол зохион байгуулагчид ашиг гарахгүй тохиолдол гардаг.  2014 оны 12-р сарын 30-нд Ерөнхийлөгчийн зарлиагаар АСЕМ-ийн 16-р дээд хэмжээний уулзалт, 20 жилийн ойг 2016 онд Монголд хийх шийдвэрийг гаргасан. Зохион байгуулах ажлын хэсгийг Ерөнхий сайд ахалж ажилласан.

АСЕМ-тай холбогдуулж Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилтод 21.1.4-т АСЕМ-ийг 2016 онд УБ-т зохион байгуулах шийдвэрийг гаргаж УИХ-д хэлэлцсэн. 2016 оны төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан.

АСЕМ-ийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх болсон шалтгаан:
Өмнөх 10 удаагийн АСЕМ уулзалтын туршлагыг судалсан. 1996 онд Бангкокт болж байсан. Зарим улсад дэд бүтэц байгаагүй байсан тул АСЕМ Вилла барьж түүнийгээ улс нь ашиглаж чадаагүй дампуурсан тохиолдол гарч байсан. Бидний хувьд дэлхийн 51 улсуудын олон тэргүүн, ерөнхий сайд, өндөр албан тушаалтнуудыг хүлээн авах дэд бүтэц байгаагүй байсан тул нэг зочид буудалд  5-аас дээш хүнийг байлгах нь аюулгүй байх боломжгүй. Тиймээс ҮАБЗ хуралдаж төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн хотхоныг Их тэнгэрт байгуулах санал яригдсан. Тусгай хамгаалалттай, ДЦГ учир төлбөрийн чадвартай хувийн хэвшлүүдэд санал тавьж ЗГ-т оруулж байсан. Тухайн үед би Засгийн газрын хэрэглэх эрхлэх газрын дарга, Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байв.

2015 оны 8-р сарын 17-нд ЗГ-ын хурлаар хэлэлцэн 331-р тогтоолыг гаргасан.

Монгол Улсын Хөгжлийн банкны 7.1.1, 16.2-р заалтыг үндэслэж дээрх шийдвэрийг гаргасан. 2011 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Сангийн сайдаар ажиллаж байхдаа би Хөгжлийн банкны тухай хуулийг санаачилж, боловсруулж, батлуулсан. 226-р тогтоолыг хэлэлцэж байхад сангийн сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан ба энэхүү хоёр тогтоолыг энд байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй. Тогтоолыг Ерөнхий сайд, асуудал оруулсан сайд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Энэ тогтоолыг Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулсан.

2006 онд Монгол Улсын төсөв анх удаа нэмэх буюу эерэг гарсан. 2006-2008 онд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгосон. Орлого, зарлага эрс нэмэгдсэн гэлээ.

Тэрбээр тухайн үед хуулийн дагуу холбогдох шийдвэрүүдийг гаргасан, санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход гадаадын нөхцөл байдал хүндрэлтэй байсан тул дотооддоо үнэт цаас гаргасан гэсэн агуулгыг ярьж байлаа.

Exit mobile version