Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Хятад улс чансаатай хөгжлийг ахиулна, дээд түвшний нээлттэй байдлыг дэмжинэ

Нийтэлсэн

Хятадын төрийн дээд эрхт байгууллага Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын шинэ ээлжийн чуулган 13-ны өдөр Бээжин дэх Ардын Их Хурлын Ордонд хаалтаа хийлээ. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв Хорооны Цэргийн Зөвлөлийн дарга Ши Жиньпин хаалтын хуралд хэлсэн үгэндээ, “Ард түмний итгэл найдвар бол миний урагшлах хамгийн том хөдөлгөгч хүч, мөрөн дээр байгаа их хариуцлага юм. Би Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, улс орныхоо хэрэгцээ шаардлагыг эрхэм зорилгоо болгон, ард түмний эрх ашгийг дээдэлж, үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, чин сэтгэлээсээ зүтгэж, ардын төлөөлөгчид болон үндэстнүүдийн ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй” гэжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ: “Хүчирхэг улс орон байгуулах, үндэсний сэргэн мандалтыг хөгжүүлэх томоохон үүрэг манай үеийнхний мөрөн дээр тавигдлаа” гэж онцлоод, “Хятадын үндэстнүүд түүхэндээ олон гайхамшиг бүтээж, олон бэрхшээлийг даван туулсан. ХКН байгуулагдсан цагаас олон үндэстнийг эвтэй нэгтгэн удирдаж, олон зууны шаргуу тэмцлээр, Хятадын ард түмэн хувь заяаныхаа эзэн болсон юм. Хятадын олон үндэстэн нэгдэж зогссон тэр үеэс хүчирхэгжин чинээлэгжих их аянаа эхлүүлж, үндэсний агуу их сэргэн мандалтын замаар замнасан юм. Шинэ аянд бид цаг эрин, түүх, ард түмэндээ осолдохгүй ололт амжилтыг бүтээж, хүчирхэг улс орон, үндэсний сэргэн мандалтыг дэмжих энэ үйлсэд үе үеийнхэн өөрийн хувь нэмрийг оруулах ёстой” гэжээ.

 

Ши Жиньпин хэлэхдээ “Хятад улс үндэсний сэргэн мандалтын шинэ аянд чансаатай хөгжлийг ахиулж, ард түмний эрх ашгийг дээдэлж, хөгжил, аюулгүй байдлыг нэгтгэн үзэж, “Нэг улс, хоёр систем”-ийг хэрэгжүүлэх, эх орноо нэгтгэхийг урагшлуулж, хүн төрөлхтний хамтын цогцыг байгуулахыг дэмжих ёстой” гэжээ.

Тэрбээр цааш нь “Хятад улс эдийн засгийн үр өгөөжөө сайжруулж, тоо хэмжээ, чанарын өсөлтөд анхаарч, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, үндэсний ерөнхий хүчин чадлыг дээшлүүлж, бүтээн байгуулалтын ололт амжилтыг бүх ард түмэнд тэгш хүртээж, бодит ахиц дэвшил гаргана” гэж цохон тэмдэглэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах болон армийн орчин үеийн шинэчлэлийг тал бүрээр ахиулж, ардын армийг үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах бат бэх цагаан хэрэм болгож бүтээн байгуулах болно” гэжээ.

 

Ши Жиньпин цааш нь хэлэхдээ “Аюулгүй байдал бол хөгжлийн үндэс суурь мөн. Тогтвортой байдал бол хүчирхэгжихийн урьтал нөхцөл болно. Улс орны аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг хэрэгжүүлж, аюулгүйн тогтолцоо, нийгмийн засаглалын тогтолцоог тус тус боловсронгуй болгож, аюулгүй байдлын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг дээшлүүлж, аюулгүй байдлын шинэ тогтолцоогоор хөгжлийн шинэ төлөв байдлыг баталгаажуулах хэрэгтэй” гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Хятадын хөгжил дэлхий дахинд ашигтай. Хятадын хөгжил дэлхийгээс салж чадахгүй. Хамтын уялдаатай. Хятад улс өндөр түвшинд илүү нээлттэй байж, дэлхийн зах зээл болон нөөц баялгийг сайтар ашиглан хөгжиж, мөнхүү дэлхийн хамтын хөгжлийг ахиулах болно” гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Хятад улс энх тайван, хөгжин цэцэглэх, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдлыг чухалчилж, хэзээд түүхийн зөв талд зогсч, олон талт үзэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, нээлттэй дэлхийн эдийн засгийг ахиулж, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно” гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Хүчирхэг Хятад улс байгуулахын тулд ХКН-ын байгуулалтыг бүх талаар эрчимжүүлэх ёстой. Намыг хатуу чанга удирдаж, авлига, хээл хахуультай эрс тэмцэнэ” гэж онцлоод “Намын доторх төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд ухаалаг, зоригтой байж, эв нэгдлээ сахин хамгаалж, намын мөн чанарыг эрхэмлэж, үндэсний сэргэн мандалтын их үйлсийн төлөө хичээж ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа