Бидэнтэй нэгд

Улс төр

Монгол, Туркийн худалдааны эргэлтийг $200 саяд хүргэхээр санал нэгдэв

Нийтэлсэн

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Мевлүт Чавушолутай албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг найрсаг, дотноор хүлээн авч байгаад Мевлүт Чавушолу сайдад талархал илэрхийлж, энэ айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш буюу 31 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал гэдгийг онцоллоо.

Мөн өнгөрсөн сард Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь нас хохирч, ихээхэн гарз хохирол учирсанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дахин эмгэнэл илэрхийлж, монголчууд туркийн ард түмэнтэй хамт байгаа гэдгээ нотлов.

Монгол Улс “гуравдагч хөрш”, Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байдгаа тэмдэглэж, хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааны түвшнийг ахиулж, “стратегийн түншлэл”-д хүргэх, ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Монгол, Туркийн худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх чиглэлээр 10 жилийн өмнө тавьж байсан зорилтоо талууд бүрэн хэрэгжүүлж, 110 сая ам.долларт хүргээд байгаа бөгөөд түүнийг ойрын хугацаанд үлэмж нэмэгдүүлж, хоёр дахин өсгөх, 200 сая ам.долларт хүргэхэд санал нэгдлээ.

Мөн “Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулахаар мөн тохиролцлоо.

Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байсан тээвэр, логистикийн асуудлыг талууд шийдвэрлэсэн бөгөөд хоёр орны агаарын тээвэрлэгч компаниуд Улаанбаатар-Истанбул хооронд долоо хоногт өдөр бүр Улаанбаатар-Анкара, Анталья хооронд долоо хоногт 5 удаа шууд нислэг үйлдэх боломжтой болсныг тэмдэглэж, энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, бизнес харилцааг идэвхжүүлэх, аялал жуулчлалыг дэмжихэд чухал гэдгийг талууд онцлов.

Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Турк улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлого, зорилтуудыг харилцан уялдуулж, хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болохуйц томоохон бүтээн байгуулалтын төсөл хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих хүрээнд төлөвлөж буй төсөл тухайлбал, “Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах” зэрэг томоохон төсөлд Турк улс оролцох боломж байгааг танилцууллаа.

Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны энэ айлчлал хоёр орны харилцааны түвшнийг ахиулах, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт хамтын ажиллагааг баяжуулах, дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх зэрэгт хувь нэмэр оруулах үр дүнтэй айлчлал боллоо хэмээн ГХЯ-наас мэдээлэв.

Дэлхий17 цаг өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр17 цаг өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм17 цаг өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент18 цаг өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент18 цаг өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч18 цаг өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий20 цаг өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм20 цаг өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм20 цаг өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн