Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Тайчигчаас рэпийн од болсон Cardi B-н замнал

Нийтэлсэн

Зүүн Өмнөд Азийн зугаа цэнгэлийн хот Паттаяад бут авмаар байгаа л биз дээ. Тэгвэл нэг дор нэлээд хэдэн боломжийг бид санал болгож байна. Дэлхийн алдартай Тай хоол, Лэди Бой шоу, далайн эрэг, усны баяр… тэгээд үдэш нь реп ододтой бут авна гэвэл ямар байна?

Патаягийн далайн эргийг рэпийн “цунамигаар” доргиох Rolling Loud фестивалийн онцлох артистуудыг цувралаар танилцуулж байна. Хамгийн эхнийх нь тус фестивалийн очир алмаз гэж болох “Хайр ба Хип хоп” шоуны од Belcalis Almanzar буюу Cardi B юм.

Cardi B “Биллборд”-ын R&B/ Hip hop жагсаалтын шилдэг 10 дууны эхний 5 байрыг нэг дор авч байсан анхны эмэгтэй дуучин гэдгээрээ алдартай. Жинхэнэ нэрээсээ тэс өөр уран бүтээлийн Cardi B хэмээх алдар нь түүний өсвөр үеийн хоч болох Bacardi гэдгээс гаралтай. Түүний хоч Карибын тэнгисийн дарс, коктейлийн Bacardi брендтэй адил байсан учир Cardi B болгон өөрчилжээ.

Алдар нэр нь цуурайтахын хэрээр түүний өнгөрсөн амьдралыг шүүмжлэгсэд олон байсан ч тэр хэзээ ч өмнөх амьдралаасаа ичиж байгаагүй. Харин ч үргэлж байгаагаараа, юуг ч нууж хаадаггүй нь Cardi-г хүндлэх шалтгаан болдог. Хүүхэд насандаа туулсан тарчиг амьдралаасаа салахын тулд 19 настайдаа тайчих үзүүлбэр үзүүлж эхлэв.

Гэсэн ч тэр хожим нь “Тайчих үзүүлбэрийн ачаар би хүнд хэцүү амьдралаас зугтаж, мөнгөтэй болж, эргээд сурч боловсрох боломж бүрдсэн” тухайгаа ярьсан. Тэр нийгмийн сүлжээний одууд, реалити шоуны оролцогчдоос “Грэмми” болон “Биллборд 100”-н шагналыг 3 удаа хүртсэн анхны эмэгтэй реппер юм. Тэр энэ том алдрын эзэн болтлоо хөдөлмөрлөж чадсан.

Cardi B-г рэпийн хөгжмийн ноён оргил өөд хөтөлсөн цаг хугацаа 2017-2018 он байв. Энэ л үед тэр “Bodak yellow” синглээс эхлээд уран бүтээлийн арвин олз омогтой байж “BET Awards”-н Шилдэг шинэ залуу артист, Шилдэг эмэгтэй хип хоп дуучин, “Биллборд”-ын Шилдэг дуу, 1998 онд “Lauryn Hills”-н “Doo Wop” дебютийн дараа “Hot 100”-жагсаалтад шалгарсан анхны соло реппер эмэгтэй болсон.

Тэр анх рэп хөгжмийн ертөнцөд хөл тавьж байсан үеэ дурсахдаа “Уран бүтээлийнхээ эхэн үед Khia, Trina нарыг сонсдог байлаа. Тэр хоёр дуугаараа тэмцэлддэг байсан. Гэхдээ тэмцэлддэг дууг тийм ч удаан сонсоогүй л дээ. Охид бүгдээрээ өндөр өсгийт өмсөж, үнэтэй загварлаг хувцаслаж, тансаг машин шиг байхыг хүсдэггүй.

Харин бүгд бие биетэйгээ мөчөөрхдөгийг би мэднэ. “Новшнууд” заримдаа бие биедээ дургүйг мэддэг учир энэ тухай реп хийе гэж бодсон” гэж байв. Cardi B бас нийгмийн шударга бусын төлөө тэмцэж, улс төрийн дуу хоолой болдгоороо өөрөөрөө бахархдаг.

Энэ удаагийн Rolling Loud шоунд түүний нөхөр Offset ч мөн оролцоно. Инстаграм дээрээ 155 сая дагагчтай од маань Таиландад ямар ая дуугаа өргөх бол?

CGTN мэдээ9 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ10 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана