Улс төр

Гэрчээр дуудагдсан З.Мэндсайхан эрүүл мэндийн шалтгаанаар хил давжээ

Нийтэлсэн

УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайханыг гэрчээр дууджээ. Гэвч тэрбээр Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандаж эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улс руу явж байгаа тул Хөгжлийн банкны сонсголд оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Түүнийг Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас авсан зээлийн хүрээнд гэрчээр дуудсан байна.

Түүнчлэн сайд асан З.Мэндсайханаас гадна хоёр хүнийг гэрчээр дуудсан ч мөн л хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ хэлжээ.

Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2021 онд 100 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Exit mobile version