Нийгэм

Ромын Хамбын Монголд хийх айлчлалын бэлтгэл эхлээгүй байна

Нийтэлсэн

Ромын Хамба лам Франциск “2023 онд Энэтхэг, Монгол, Португал, Франц улсуудад айлчилна” гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Хамба лам есдүгээр сарын 23-нд Францын Марсельд болох Газрын дундад тэнгисийн орнуудын шашны тэргүүдийн уулзалтад оролцоод Марсель хотоос Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Монголд анх удаа зочилно гэдгээ онцолсон юм.

Сүүлийн үед Оросын хэвлэлээр Ромын Хамба лам Монголд айлчилсныхаа дараа ОХУ-ын Владивосток хот дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих хүсэлтэйгээ илэрхийлсэн гэсэн мэдээ их гарч байгаа. ОХУ-ын сэтгүүлчид энэ талаар Ватиканаас тодруулахад “Хамба лам ОХУ-д айлчлах төлөвлөгөө байхгүй. Монголд очно гэж гэгээнтэн өөрөө хэлсэн болохоос албан ёсоор тов, мэдэгдэл гараагүй. Тийм болохоор Монголд айлчлал хийхээр бэлтгэж байгаа зүйл байхгүй” гэж мэдэгджээ.

Exit mobile version