Улс төр
Т.Доржханд: Түүх бодитой байх ёстой, анх би Хөгжлийн банкны асуудлыг сөхөж, санаачилсан
УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хөгжлийн банкны асуудлыг анх УИХ-ын гишүүний хувьд би сөхөж санаачилж, гаргаж ирсэн. АН-ын бүлэгтэй ярьж байгаад гарын үсгээ цуглуулсан хүрээгүй. Дараа нь МАН-ын бүлэгтэй ярьж байгаад гарын үсэг цуглуулж, Түр хороог байгуулсан. Үр дүнд нь өнөөдрийн хэлэлцүүлэг явж байна. Түүх бол бодитой байх ёстой” хэмээн ярилаа.