Улс төр
Ж.Сүхбаатар: Сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүсийн зарим нь зугтаж байна
УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Сонсгол тойрсон олон асуудал бий. Олон ч хүний эрх ашиг хөндөгдөж байна. Хөгжлийн банкнаас болж Монгол Улс дампуурах шахлаа. Олон сайхан ажил хийсэн хүнийг буруутгахгүй. Гэхдээ эцсийн дүнгээрээ Монгол Улсыг дампууруулах, ард иргэдийг ядууруулах байдалд оруулчихсан юм. Зарим хүн зугтаж байна, гадаадад байна л гээд байгаа. Өвчтэй, зовлонтой байвал гадаадад байж болно. Зээл авахдаа Монголд байж болсон байж, тайлбар өгөхдөө гадаадад байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.