Дэлхий

Японы Ерөнхий сайд Украинд айлчилна

Нийтэлсэн

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида мягмар гарагт /2023.03.21/ Украинд айлчилна.

Тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөж байна. Украинд Орос довтолсны дараа хийж буй энэхүү анхны айлчлалаараа тэрбээр Япон улс Украиныг дэмжиж буйг илэрхийлэхийг зорьж байна.

Япон улс 2023 онд “Их 7” бүлгийг даргалж байгаа ба “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалт Хирошима хотноо ирэх тавдугаар сард болох юм. Түүний мэдэгдсэнээр, Япон улс ирэх дээд хэмжээний уулзалтад Энэтхэг, Индонез, Австрали, БНСУ, Кука, Коморын арлууд, Бразил болон Вьетнам зэрэг найман улсын тэргүүн нарыг урихаар төлөвлөж байна. Украины тал энэхүү уулзалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн ч Японы тал энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй хэмээн мэдэгдэж байсан юм

Exit mobile version