Энтертайнмент

Гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин “The Voice of Mongolia” шоуг “уяраав”

Нийтэлсэн

“Хүрээний хөөрхөн Дэнсээ юү”, “Нүд хөмсгийг чинь харъя л даа” зэрэг дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын консерваторийн багш Х.Үнэнхүү. Түүний охин аавынхаа уран бүтээлийн замналыг үргэлжлүүлсэн, чамгүй авьяаслаг дуучин гэдгээ “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн тайзнаа дуулж, харууллаа.

Авьяаслаг концертмейстер Ү.Уртнасан өөрийн мөрөөдлөө биелүүлж, дуучны хувиар анхныхаа том тайз болох “The Voice of Mongolia” шоуны тайзнаа бүхий л цаг үеийн хит гэгддэг “Hallelujah” дууг дуулж, шүүгч үзэгчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн. Тэрбээр шүүгч Д.Болдын багт орсон юм.

Авьяаслаг бүсгүй Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангийг төгссөн бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрт 2014 онд концертмейстрээр ажиллаж эхэлжээ. Мөн авьяаслаг бүсгүй Гнесиний нэрэмжит Москвагийн хөгжмийн академид суралцаж төгсчээ. Түүний аав Х.Үнэнхүүг монголын ард түмэн сайн мэднэ. Мөн ээж Ц.Болормаа нь хөгжмийн багш мэргэжилтэй.

Урлагийн гэр бүлд өсч, хүмүүжсэн тэрбээр анх дөрвөн настайдаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа гарч, “Чио Чио Сан” дуурийн Чио авхайн хүүхдийн дүрд тоглож байжээ. Сонирхуулахад, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2020 оны анхны тоглолтоо нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд алдарт Ж.Пуччинийн шилдэг бүтээл “Богема” дууриар эхлүүлэхэд Ү.Уртнасангийн төрсөн дүү Ү.Насанбат хүүхдийн дүрд тоглосон байна.

Exit mobile version