Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

“Америк маягийн ардчилал”-ын золиос Иракаар зогсохгүй

Нийтэлсэн

20 жилийн өмнө буюу 2003 оны 3-р сарын 20-нд, АНУ Иракад үй олноор хөнөөх их хэмжээний зэр зэвсэг байна гэсэн шалтгаанаар барууны холбоотнуудтайгаа нийлж, Иракийг түрэмгийлж, 200 мянган эгэл ардыг хөнөөж, 9 сая иргэдийг орох гэр оочих аягагүй болгосон юм. Түүнээс хойш 20 жил өнгөрсөн хэдий ч АНУ одоо болтол бодит гэрч гарган авчирч чадаагүй байна. Ирак харин дайны хөлд автаж, “Америк маягийн аргачлал”-ын золиос болсон хэвээр…

20 жил их урт хугацаа байж, дайн дэгдээсэн оронд өөрийн үйлдлээ эргэн санах их цаг өгсөн. Гэвч АНУ Иракийн ард түмний гашуун зовлонг үл хайхран ардчилалын нэрээр дэлхий ертөнцийг үймээн самууны хөлд талхидсаар байна. Өчигдөр буюу 20-ны өдөр Хятадын гадаад харилцааны яам “Америкийн ардчиллын байдал-2022” тайланг нийтэлж, АНУ-ын дотоодын ардчиллын эмх замбараагүй байдал тэрчлэн дэлхий дахинд хүчээр тулгаж буй ардчилал гэгчийн гашуун байдлыг илчилж, “Америк маягийн аргачлал”-ын үнэн дүр төрхийг хүмүүст улам таниулав.

Уг тайланд АНУ-д одоо хоёр намын тэмцэл хурцдаж, улс төрийн хэт туйлшрал, мөнгөний улс төр газар авч, үг хэлэх эрх чөлөө нэрийн төдий үлдэж, эрх зүйн систем хүмүүсийн санаа бодлыг үл тоомсорлон, ард олон “Америк маягийн ардчилал”-д өдөр ирэх тутам найдвар тасарч байна. Америкийн Pew судалгааны төвийн санал асуулгад харуулснаар, АНУ-ын 65 хувийн хүн Америкийн ардчиллын тогтолцоонд ихээхэн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж, 57 хувийн хүн АНУ ардчиллын үлгэр жишээ биш болсон гэж үзэж байна. Яг иймэрхүү нэг орон дэлхий ертөнцөд ардчилал гэгчийг хүмүүст зааж дохин, дайн дажин, хориг тавих, ардчиллын нэр хүндтэй сөргөлдөж байна гэгчээр бусад оронд дарамт шахалт үзүүлж, хувийн ашиг хонжин хөөцөлдөн дэлхийн амар амгалан байдлыг эвдэж байна.

Нэг орны эв зохицонгуй хөгжлийг эвдэж, хэдэн үеийн хүний ирээдүйг бусниулсны дараа татан гарах нь Америкийн дайны арга хэлбэр болно. “Америкийн ардчиллын байдал-2022” тайланд тэмдэглэхдээ, АНУ байгуулагдваас хойших 240 гаруй жилийн түүхэнд 16 хан жил дайн хийгээгүй юм байна. 2001 оноос хойш, терроризмын эсрэг нэрээр дайн дэгдээж, цэргийн үйл ажиллагаа явуулснаар 900 мянган хүн амиа алдсаны 335 мянга нь эгэл ард байж, хэдэн сая хүн шархадсан байна. Иракаар жишээлэхэд, Иракийн залуучуудын ажил үгүйдлийн хэмжээ 1/3 хувиас дээш байж, туйлын ядуу амьдралтай хүмүүс 1/4 хувийг эзэлж байгааг Дэлхийн Банк болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тоо баримт харуулсан байна.

АНУ яагаад дайн хийх сонирхолтой байгаа бэ? Өнгөрсөн олон жил Америкийн хэдэн үеийнхэн нефтийн төлөө дайн хийсээр ирсэн юм гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис хариу өгсөн байна. Иракийн түр засгийн газрын ерөнхий сайд асан Айяд Аллави саяхан ХТРТ-д ярилцалга өгч Иракийн “Америк маягийн ардчилал” гэгч нь Иракийн ард түмний ашиг сонирхлын төлөө бус харин Америкийн ашиг тусын төлөө байдаг юм гэжээ.

Үүний зэрэгцээ АНУ хориг тавих шийдэм барьж өнгөрсөн хэдэн арван жил Куб, Сири, Зимбабвей зэрэг оронд ганц талт хориг тавьж, БНАСАУ, Иран, Венесуэл зэрэг оронд хэт шахалт өгч, Афганистаны төв банкны хөрөнгийг царцаасан байдаг.

CGTN мэдээ3 цаг өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр4 цаг өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол4 цаг өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм4 цаг өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг4 цаг өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент4 цаг өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер4 цаг өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр4 цаг өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент4 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий4 цаг өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм4 цаг өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий23 цаг өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий23 цаг өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм24 цаг өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий1 өдөр өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх