CRI Монгол радио
Хятад, Оросын хэвлэл мэдээллийн байгууллага санамж бичигт гарын үсэг зурав
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж буй хугацаанд орон нутгийн цагаар 3-р сарын 21-нд Хятадын Төв Радио Телевиз болон Бүх Оросын үндэсний телевиз, радио нэвтрүүлгийн компани Москва хотноо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг цаашид хэрэгжүүлж, олон талт, олон түвшний, олон салбарын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар тохиролцов.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Бүх Оросын үндэсний телевиз, радио нэвтрүүлгийн компани шинээр олдсон түүхэн ховор дүрс бичлэгийг ХТРТ-д бэлэглэв. Энэхүү кино архив нь ЗХУ-ын Улаан арми Хятадын Зүүн хойд нутагт Квантуны армиас хураан авсан бөгөөд 20-р зууны 30-аад оны үеийн Хятадын Зүүн хойд бүс нутаг дахь улс төр, цэргийн үйл ажиллагааг харуулж, Японы түрэмгийлэгчдийн Хятадад үйлдсэн түрэмгийлэл, харгислалыг тусгасан байна.