Дэлхий

Ханхүү Уиллиам Польш, Украины хилийн ойролцоох цэргийн баазад гэнэтийн айлчлал хийжээ

Нийтэлсэн

Ханхүү Уиллиам Украинтай хиллэдэг Польш дахь цэргийн баазад гэнэтийн айлчлал хийж, тэнд байрлаж буй Их Британийн арми болон Польшийн цэргийн алба хаагчидтай уулзжээ.

Ханхүү сэтгүүлчдэд британи цэргүүдийн өдөр тутмын ажилд биечлэн талархал илэрхийлэхээр ирснээ хэлсэн байна. Тэрээр “Та бүхэн энд бидний эрх чөлөөг хамгаалах үнэхээр чухал ажил хийж байна. Нутаг нэгтнүүд тань та бүхнийг чин сэтгэлээсээ дэмжиж байна” гэж Уиллиам хэлсэн байна.

Ханхүү Уиллиам Британийн цэргийн анги байрлаж буй Польшийн зүүн өмнөд хэсэгт орших Жешов хотод хийсэн айлчлалыг цэргийн баазаас гарч нийслэл Варшав руу буцах хүртэл нууцалж байжээ.

Жешов нь Украины хилээс нэг цагийн зайтай байдаг бөгөөд тэнд байрладаг Их Британийн нисгэгчид Америк, Польшийн алба хаагчдын хамт Польшийн агаарын орон зайг хамгаалдаг байна.

Оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш Польш улс Украины хамгийн олон дүрвэгсдийг хүлээн авсан. Одоогоор 1.3 сая орчим украин иргэн тэнд байгаа гэж тус улсын эрх баригчид үзэж байна.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version