CGTN мэдээ
Шинэ жилийн хүлээн авалт зохиолоо
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 16-нд Ардын их хурлын ордонд Ардчилсан нам бүлгийн төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны зүтгэлтэн, нам бүлгийн бус хүмүүсийн төлөөлөгчидтэй хамтаар сар шинийн баярын хүлээн авалтад оролцсон байна.
Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс Ардчилсан нам бүлгийн төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны шинээр сонгогдсон удирдлага нарт халуун баяр хүргэсэн бөгөөд Ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбооны гишүүд, нам бүлгийн бус зүтгэлтнүүдэд сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр онцлохдоо, 2023 он бол ХКН-ын 20 дугаар их хурлын үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэх эхний жил тул итгэл найдвар, сорилт зэрэгцэн оршиж байгаа. ХКН-ын 20 дугаар их хурлын үзэл баримтлалыг сайтар суралцан хэрэгжүүлж, илүү эрч хүчтэйгээр үүрэгт ажлаа гүйцэтгэн, эв нэгдлийг бий болгох, их талд үйлчлэх дээр илүү үүрэг гүйцэтгэж, бүх гишүүдийг дайчлан Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийг ахиулахаар хичээн ажиллах ёстой гэжээ.
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Ван Ян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн Ван Хүнин, Дин Шюешян нар арга хэмжээнд оролцжээ.