CRI Монгол радио

Таиландын Шадад сайд бөгөөд Эрүүл Мэндийн сайдтай хийсэн ярилцлага

Нийтэлсэн

Инээмсэглэл бол Таиландын аялал жуулчлалын нэрийн хуудас юм. Хятадын засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлж хянах бодлогодоо тохируулалт хийсний дараа Таиланд нь Хятадын жуулчдыг идэвхтэй урьсаар бөгөөд тус улсын шадар сайд бөгөөд Эрүүл Мэндийн сайд Анутин Чарнвиракулнисэх онгоцны буудалд тусгайлан хүрэлцэн очиж Хятадын жуулчдыг угтсан байна.

Анутин ЧарнвиракулХятадын Төв радио телевизэд өгсөн тусгай ярилцлагадаа, Хятадын жуулчид Таиландад аялах болсон нь маш сайн боломж, Таиландын засгийн газар ард түмнийхээ нэрийн өмнөөс халуун дотно хүлээн авах ёстой. Нийт хүн төрөлхтөн ижилхэн вирусийн халдварт өртөж байгаа тул бид хилээр нэвтрэх зорчигчдыг улс орноор нь ялгаварлан гадуурхахгүй. Аль ч улс орны иргэдийн халдвар авах эрсдэл нь бүгд адил. Хүмүүс өөрийн эрүүл мэнддээ илүү анхаарч, хилийн чанадад аялахаасаа өмнө вакцинд хамрагдах ёстой гэж бид үздэг гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ноднин Ши Жиньпин дарга Таиландад айлчлах үед нь миний бие анх удаагаа уулзсан. Таиландад маш найрсаг, олон талын тус дэмжлэг үзүүлсэнд нь баярлан талархаж байна. Хоёр орны харилцаа улам нягт болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Анутин Чарнвиракулхэлэхдээ, Хятадын жуулчид нь Таиландын хувьд маш чухал байдаг. Цар тахлын сөрөг нөлөөнөөс гарах, эдийн засгаа сэргээн хөгжүүлэхэд ач тустай юм. Жуулчдад тав тухтай аяллын орчин, чансаатай үйлчилгээ хангахын тулд бид хичээн ажиллана гэжээ.

Хятадын үйлдвэрлэлийн баазад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ч Таиландын үр дүнтэй зам тээврийн сүлжээгээр дамжин тээвэрлэн түгээж, Зүүн Өмнөд Азийн өмнөд бүсэд хүргэх боломжтой хэмээн Анутин Чарнвиракулярилцлагын үед ярьж байлаа.

Тэрээр хэлэхдээ, цар тахлын хүнд нөхцөл байдалд Хятадын засгийн газар олон улс оронд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх санал санаачилгыг бид тууштай дэмжинэ гэжээ.

Exit mobile version