CRI Монгол радио

Хун Сен ХТРТ-д тусгай ярилцлага өгчээ

Нийтэлсэн

2023 оны нэгдүгээр сарын 31-нд, Камбожийн ерөнхий сайд Хун Сен ХТРТ-д тусгай ярилцлага өгч, Хятад-Камбожийн харилцаа, олон улсын нөхцөл байдал зэрэг талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрээр, Би 2020 оны хоёрдугаар сард Хятад улсад чухал айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлал маань хоёр зорилготой, тухайлбал: нэгд, цар тахлын эсрэг Хятадын ард түмний тэмцлийг дэмжих. Хоёрт, Хятад улсаас явалгүйгээр Хятад улсад сурч ажиллаж буй Камбожийн иргэд сануулж уриалах явдал юм. Бид Хятад улстай улс төр, эдийн засаг зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүснэ. Цар тахлын үеэр Хятад улс бидэнд бүх хүчээрээ тусалсан юм. Хятад улс 1.4 тэрбум хүн амтай, энэ бол асар том тоо бөгөөд үүний ард мөн томоохон зах зээл байгаа.

Өнөөдөр Камбож төдийгүй, АСЕАН-ны орнууд бүгд гаднын дарамтад тулгарч байна. Жишээ нь биднийг Индонезийн дал модны тосыг худалдаж авч болохгүй, Малайзын дал модны тосыг худалдаж авч болохгүй гэх зэрэг олон янзын дарамт, бүр сүрдүүлэл ирдэг. Тэгэхэд өнөөгийн олон улсын эдийн засаг яаж байна? Улс орнуудын инфляц юу болж байна? Дарамт шахалт асуудыг зохицуулж чадахгүй, хориг тавих нь асуудлыг улам хүндрүүлэх болно. Камбож энэ бүх сөрөг зүйлд оролцмооргүй байна. Бид зөвхөн улс орноо тогтвортой байлгаж, ард түмнээ амар амгалан амьдруулахыг хүснэ.

Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүйн байдлын санаачилга” бол агуу санал санаачилга юм. Талцаж үймэлдсэн өнөөгийн дэлхий ертөнцөд энэ хоёр санаачилгыг өргөнөөр хүлээн авах юм бол бид энх тайван, амар амгалан, эв нийцтэй дэлхийд хамтдаа хөгжиж чадна гэдэгт бат итгэнэ. Хэн ч Хятад улсын хөгжлийг хазаарлаж чадахгүй. Учир нь Хятад улсын хөгжил бол дэлхий нийтэд ашигтай сайн явдал гэжээ.

Exit mobile version