Энтертайнмент

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын Элчин сайдтай уулзалт хийв

Нийтэлсэн

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайд ноён Цай Вэньруйтай албан уулзалт хийлээ. Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар байлцав.

Уулзалтаар талууд хоёр орны спорт, олимпизмын салбар дахь хамтын ажилагаа, түүнийг өргөжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов.

Элчин сайд Цай Вэньруй хоёр орны ҮОХ-д олон жилийн турш найрсаг харилцаатай явж ирснийг онцолж, цаашид спортын харилцааг улам тэлэх, олон улсын томоохон тэмцээн уралдааныг Монгол Улсад зохион байгуулах, холбогдох газруудад асуудлыг уламжилж өгөх зэрэгт ЭСЯ-ны зүгээс бүх талаар дэмжиж тусална гэдгийг илэрхийлэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Ханжоугийн Азийн наадамд Монгол Улс өмнөх наадмуудаас илүү олон хүний бүрэлдэхүүнтэй оролцох талаар мэдээлэл өгч, БНХАУ-ын ҮОХ-той хамтын ажиллагааны хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгав.

Талууд уулзалтаар Азийн наадмын үеэр чартер нислэг хийх боломж, спортын аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх арга зам, Азийн танхимын болон тулааны спортын наадам, Үндэсний олимпын хороодын холбооны ассамблей гэх мэт олон улсын спортын тэмцээн, хурал, арга хэмжээг Монголд зохион байгуулах эрх авахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцлоо.

Exit mobile version