Энтертайнмент

Жүжигчин Крис Хемсворт алцгеймерээр өвчлөх магадлал өндөр гэв

Нийтэлсэн

Жүжигчин Крис Хемсворт алцгеймер өвчнөөр өвчлөх магадлал 8-10 дахин их хэмээх онош сонсжээ.

Австралийн алдарт жүжигчин Крис Хемсворт “Avengers” киноны Thor-ийн дүр болон Халкийн тухай өгүүлэх нийт дөрвөн кинонд дүр бүтээхээр төлөвлөөд байсан. Гэсэн ч эдгээр кинонуудын дараа алцгеймер өвчнөөр өвчлөх магадлал өндөрсөх тул төлөвлөгөөгөө цөөлөхөд хүрчээ.

Крис Хемсворт “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ямар ч тохиолдолд тэтгэвэрт гарахгүй” хэмээсэн бол ойрын эх сурвалжууд түүнийг завсарлага авахаар төлөвлөж байгаа тухай дурдсан байна.

Түүнд илэрсэн шинж тэмдгээр тэрээр мэдрэлийн дегенератив өвчнөөр өвчлөх магадлал энгийн хүнээс хэд дахин их байгаа гэнэ. Тиймээс ажлаа хөнгөвчилж гэр бүлдээ илүү их цаг зав гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

 

 

Exit mobile version