Улс төр

УИХ-ын нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор зохион байгуулна

Нийтэлсэн

Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд хэлэлцэж, түүний хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн чөлөөлөгдсөнөөс хойш буюу нөхцөл байдал үүссэнээс 50 хоногийн дотор сонгуулийг зохион байгуулна гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм.

Түүнчлэн тэрбээр “Одоогоор УИХ тов тогтоогоогүй байна. УИХ 50 хоногийн дотор товыг тогтоох ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Архангай аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон билээ. Ингэснээр ирэх зургаадугаар сард Архангай аймагт нөхөн сонгууль зарлагдаж болзошгүй байна.

Exit mobile version