Энтертайнмент

Садулаев: Зургаан хонь төхөөрөөд ч эдгээгүй

Нийтэлсэн

Олимпын хошой аварга Абдулрашид Садулаев өнгөрсөн Токиогийн олимпын наадамд оролцож чадахгүй байж магадгүй байжээ. “Орос танк” саяхан Никита Нагорныйд өгсөн ярилцлагадаа урьд өмнө хэний ч сонсож байгаагүй түүх ярьсан байна.

Абдулрашид Садулаев “Токио олимп эхлэхэд зургаан сар үлдээд байхад би цугларалт дээр өвдгөө гэмтээсэн юм. Хөлөө нугалж ч чадахгүй. Хурдан эдгээх гээд бараг бүх аргыг хэрэглэсэн дээ. Соронз тавилаа, тог цохиуллаа, болдоггүй. Өвдөг л эдгэж байвал боллоо гээд хүмүүсийн хэлсэн, зөвлөсөн бүгдийг нь туршсан, бүтсэнгүй. Нэг өдөр ардын эмнэлгийн эмч гэх үү, бариач юм уу нэг хүн хүрч ирээд “Чамайг би л эдгээж чадна” гэдэг юм байна. Дөнгөж гаргасан хонины нойтон махыг өвдгөө тойруулаад тавьж, боогоод нэг хонуул гэж байна. Арав хоногийн дараа зүв зүгээр болох гэнэ. Ингээд л өдөрт нэг хонь төхөөрөөд эмчилгээндээ орлоо. Зургаа дахь хоногт нь өвдөг тэр чигээрээ өвдөж, хавдаад юун эдгэрэхтэй манатай болсон. Олимпод орж чадахгүй болох шахсан. Зургаан хонь гаргасны дараа түүний эмчилгээний арга надад зохихгүй нь гэдгийг ойлгосон. Би өөрөө бага багаар өвдөгнийхөө өвчнийг арилгаж, оролдсоор хөл дээрээ боссон. Токио олимпод би өрөөсөн хөлтэй барилдсан гэж хэлж болно. Өвчтэй хөлдөө хүн хүргэхгүйгээр өрж, барилдаж байлаа” гэж хуучилжээ.

Exit mobile version