CRI Монгол радио

Бээжинд мод тарьсан нь

Нийтэлсэн

Хятадууд эртнээсээ нээсэн ханшны үеэр мод тарьдаг уламжлалтай. Дөрөвдүгээр сарын 4-ний бороотой өдөр Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Бээжингийн Чао-Ян дүүргийн Дүнба цэцэрлэгт хүрээлэнд олонтой хамт албан журмын мод тарих үйл ажиллагаанд оролцжээ.

Тэрээр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын тушаалд орсноос хойш мод тарих хөдөлгөөнд 11 дэх удаагаа оролцож байгаа бөгөөд Төвийн ажилд орсноос хойш 16 дахь удаагаа мод тарьж байгаа юм.

2016 онд Ши Жиньпин түүнтэй хамт мод тарьсан дунд бага сургуулийн хүүхдүүдэд, “Мод тариад ашиглалтад ортол арван жил зарцуулдаг бол боловсон хүчнийгбэлтгэн хүмүүжүүлэхэд зуун жил зарцуулна. Арав хорин жилийн дараа та нар энд ирж суулгасан модны чихээ ямар болохыг хар даа, маш их ач холбогдолтой явдал ” гэсэн юм.
Энэ жил мод тарих үедээ тэрээр мөн мод тарьж ойжуулахын ач холбогдлыг дурдаж, цаашид үргэлжлүүлэн баримтлахаа онцолжээ.

ХКН-ын 18-р бүгд хурлаас хойш Хятад улс нийт 68 сая га газрыг ойжуулж, ойн бүрхэвч арван жилийн өмнө 21.63% байснаасаа 24.02%-д хүрчээ. Хятад улс таримал ой хөвчийн талбайгаараа дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд эх дэлхийг ногооруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах талаар үнэтэй хүчин зүтгэлээ оруулж байна.

Энэ жил мод тарих үедээ Ши Жиньпин: “Ногоон хөгжил бол Хятадын хөгжлийн чухал стратеги, үүнийг хэрэгжүүлэхэд үй олон ард түмнийхээ хүчинд түшиглэнэ” гэжээ.

Албан журмын мод тарих хөдөлгөөн өрнүүлснээс хойш Бээжин хотын давхацсан тоогоор 100 сая иргэд янз бүрийн хэлбэрээр оролцон, нийт 220 сая мод тарьсан байна.

Exit mobile version