CRI Монгол радио
Намын гишүүдээ бэлтгэл сургалтад хамруулдгийн учир
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо саяхан хуралдаж, энэ дөрөвдүгээр сараас эхлэн ХКН-ын 96 сая гаруй гишүүд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалын сургалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
ХКН байгуулагдсан цагаасаа хойш харилцан адилгүй цаг эриний адилгүй үе шатанд өөрийн бодит байдалдаа суурилан, намын дотооддоо бэлтгэл сургалт хийсээр ирсэн юм. 2012 оноос хойш ХКН нийт таван удаагийн бүх гишүүдийн бэлтгэл сургалт зохион байгуулж байна. Үүнд олон нийтийн хүсэлтийг хүндэтгэх, намын гишүүдийн хэв суртлыг цэгцлэх, намын түүхээс суралцах зэрэг гол сэдвүүдийг багтааж байна. ХКН Хятад улсыг удирдан, хөгжүүлэн мандуулж, тогтвортой байдлыг баталгаажуулж буйн нууц нь тасралтгүй суралцдагт бий гэж ХКН-ын тухай судлаач үнэлэн дүгнэжээ.
“Анхан шатны байгууллагуудын удирдагчдыг шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалын тусгай сэдэвт бэлтгэл сургалтад хамруулах нь намын гишүүдийн үзэл бодлыг нэгтгэн, намын дотоодод оршиж буй асуудлыг шийдвэрлэж, нам ард түмний харилцааг ямагт нягт байлгаж, нам төрийн ажил үйлсийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэж Ши Жиньпин уг хуралд хэлсэн үгэндээ онцолжээ.
ХКН-ын 18-р их хурлаас хойш таван удаагийн тусгай бэлтгэл сургалт хийсэн нь үр бүтэмжтэй боллоо. Тухайлбал 2013 онд ядуурлыг бууруулах зорилгоор нийт 3 сая намын үүрийн дарга юм уу гишүүнийг тосгонуудад илгээн ажиллуулжээ. 2021 онд ХКН өөрийнхөө нэгдүгээр зуун жилийн тэмцлийн зорилтоо биелүүллээ: Тухайлбал ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үед ядуурлын асуудлыг шийдвэрлэж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж чадлаа.
ХКН-ын 20-р их хурлаар Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн стратегийн зорилтыг тодорхойлж, 2035 он гэхэд социализмын орчин үед үндсэндээ орж, энэ зууны дунд үе гэхэд Хятад улсыг социализмын орчин үеийн хүчирхэг орон болгоно, тухайлбал ХКН-ын хоёрдугаар зуун жилийн тэмцлийн зорилтоо биелүүлэх явдал юм. Энэ удаагийн бүх гишүүдийн бэлтгэл сургалтаар дамжин, ард иргэдэд тулгарч буй бодит асуудлыг шийдвэрлэж өгөх зорилт тавин ажиллаж байна.