Энтертайнмент

МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ

Нийтэлсэн

МХБХ болон МУБИС-н хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн багш арга зүйч, биеийн тамирын багшийн хөтөлбөрийн оюутнуудад “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг МХБХ-ны техникийн хэлтсээс дөрөвдүгээр сарын 10-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд онол, практик хосолсон хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.

Сургалтын агуулга нь 6-8 насны хүүхдэд болон анхан шатны тамирчдад хөлбөмбөгийн бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулах, дасгалжуулалт хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байна.

Сургалтын нээж МХБХ-ны техникийн захирал Б.Буман-Учрал, Дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах Э.Ганзориг нар оролцогчдод сургалтад нь амжилт хүссэн юм.

Энэхүү сургалтыг МХБХ-ны сургагч багш нар болох Б.Ганбат, Б.Анар нар удирдан явуулж байна.

Exit mobile version