Энтертайнмент
Акжол Махмудов: Харамсалтай нь шилдгүүдтэй барилдалгүй түрүүллээ
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
АдминКазахстаны Астанад болж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгомол барилдааны аваргууд тодорлоо.
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Токио олимпын мөнгөн медальт Киргизийн Акжол Махмудов 77 кг-д тэргүүлж, Азийн АШТ-ий гурав дахь алтан медалиа зүүлээ. Тэрээр финалд Ираны Амин Кавиянинежадтай барилдах байсан ч иран бөх гэмтлээр барилдсангүй.
Махмудов “Азийн АШТ надад ээлтэй тэмцээн. Харамсалтай нь би шилдгүүдтэй гар зөрүүлж чадсангүй. Хагас шигшээд Өмнөд Солонгосын Кимтэй таарна гэж бодож байсан ч тэр шалгарсангүй. Мөн финалд Ираны Амин найзтайгаа барилдаж чадсангүй. Аминд хурдан эдгэрч, дэвжээндээ гарахыг хүсэн ерөөж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Акжол Махмудовын хувьд Азийн АШТ энэ сарын 26-нд Алматыд болох Поддубный мэргэжлийн лигийн хүрээнд ОХУ-ын олимпын хошой аварга Роман Власовтой хийх халз барилдааны бие халаалт болж хувирсан бололтой.