Энтертайнмент

Акжол Махмудов: Харамсалтай нь шилдгүүдтэй барилдалгүй түрүүллээ

Нийтэлсэн

Казахстаны Астанад болж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгомол барилдааны аваргууд тодорлоо.

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Токио олимпын мөнгөн медальт Киргизийн Акжол Махмудов 77 кг-д тэргүүлж, Азийн АШТ-ий гурав дахь алтан медалиа зүүлээ. Тэрээр финалд Ираны Амин Кавиянинежадтай барилдах байсан ч иран бөх гэмтлээр барилдсангүй.

Махмудов “Азийн АШТ надад ээлтэй тэмцээн. Харамсалтай нь би шилдгүүдтэй гар зөрүүлж чадсангүй. Хагас шигшээд Өмнөд Солонгосын Кимтэй таарна гэж бодож байсан ч тэр шалгарсангүй. Мөн финалд Ираны Амин найзтайгаа барилдаж чадсангүй. Аминд хурдан эдгэрч, дэвжээндээ гарахыг хүсэн ерөөж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Акжол Махмудовын хувьд Азийн АШТ энэ сарын 26-нд Алматыд болох Поддубный мэргэжлийн лигийн хүрээнд ОХУ-ын олимпын хошой аварга Роман Власовтой хийх халз барилдааны бие халаалт болж хувирсан бололтой.

Exit mobile version