Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Батсайхан: Мэргэжлийн судлаач, шүүмжлэгчийнхээ үгийг авахаа больжээ

Нийтэлсэн

Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн багш, Театр судлаач, доктор, дэд профессор Д.Батсайхантай тайз, дэлгэцийн бүтээлийн шүүмжийн улсын уралдаан болон шүүмж, судлаачийн талаар ярилцлаа.


-Танай сургуулиас жил бүр шүүмжийн улсын уралдаан зохион байгуулдаг. Энэ уралдааныг ямар зорилгоор анх хэзээнээс эхэлж явуулсан бэ?

-Тайз дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүүмж бичлэгийн уралдааныг 2015 оноос эхэлсэн байдаг. Ер нь 1990-2000-аад он гартал шүүмж, судлал зогсонги байдалд орчихсон байсан. Түүнээс өмнө бол судлаачид шүүмжээ бичиж байсан л даа. Манай аав бол Монголын мэргэжлийн анхны театр судлаач С.Дашдондог гэж хүн байлаа. Ааваас маань гадна Д.Мягмарсүрэн, Н.Ганхуяг багш гээд хүмүүс шүүмж, судлалаа бичиж байсан. Харин зах зээлийн нийгэмд шилжсэн үеүдэд театр ч өөрөө хөгжлийнхөө хувьд зогсонги байдалд ороод, жүжигчид нь гарч, гахай үүрэхээс эхлээд бараг хаалгаа барих дээрээ тулсан. Гэсэн хэдий боловч мэргэжлийн ганц театр маань ямартаа ч энэ шуурганд нурчихалгүйгээр тэсэж 2000-аад он гарахад өмнө нь огт тавьдаггүй байсан жүжгүүдээ олон түмэнд толилуулж эхэлсэн.

Түүнтэй зэрэгцээд шүүмжүүд ч гарсан. Харин 2015 оноос манай Урлаг судлал, утга зохиолын тэнхим бий болоод зохиолч, шүүмж судлаач П.Батхуяг агсан маань шүүмж судлалыг хөгжүүлье гэсэн чиглэлийг барьж, энэхүү улсын уралдааныг зохион байгуулсан. Үүнтэй зэрэгцээд шүүмжийг хөгжүүлэх театрын бодлого ч давхар байсан.

-П.Батхуяг багшийн нэрэмжит болсон энэ жилийн уралдаанд ямар, ямар бүтээлүүд шалгарсан бэ?

-Энэ жилийн хувьд нийтдээ 31 бүтээл ирсэн. Үүнээс мэргэжлийн судлаач шүүмжийн төрөлд Ө.Сумъяагийн “Тамгагүй төр”-ийг удирдагчид бүтээл шалгарсан. Удаад нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнх-Эрдэнийн “Өнчин нь өнчиндөө дассан сэтгэлийг дэлгэсэн нь” (“Тавиул”-“Түнтүүлэй”-“Эргэж ирэхгүй намар”-ыг шинжлэхүй)”, С.Батзоригийн “Ухамсрын бүтээл “Гэм Зэм”” шалгарсан юм.

Харин оюутан, ахисан түвшний суралцагчид ангилалд СУИС-ийн ТУС-ийн “Утга зохиол судлал” хөтөлбөрийн II курсийн оюутан Э.Нинжин, МУБИС-ийн Б.Батцоож нар байр эзэлсэн.

-Тэгэхээр энэ жил найм дахь удаагаа явагдсан юм байна. Жилд ер нь хэдий хэр шүүмжийн бүтээл ирдэг вэ?

-Энэ уралдаан маань эхлээд Театр шинжлэл-Театрын шүүмж гэж нэртэй байсан. Дараа нь Тайз, дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүүмж нэртэй болгосон. Харин энэ жил бид бүр зориуд П.Батхуяг багшийнхаа нэрэмжит улсын уралдаан болгож зохион байгуулсан. Нэг жилд 30 орчим шүүмжийн бүтээл ирдэг. Эхэндээ зөвхөн театр байсан бол сүүлдээ дэлгэцийн бүтээл буюу киноны шүүмж оруулсан. Мөн энэ жилийн нэг онцлог бол оюутнуудын ангилалд ирсэн бүтээлүүд илүү мэргэжлийн тал руугаа зонхилсон байсан. Оюутнууд ч маань бас их идэвхтэй оролцсон. Бид эхний гурван жилийн уралдаанд амжилттай оролцсон хүмүүсийнхээ бүтээлийг эмхэтгээд “Театр шинжлэл” гэсэн номыг гаргасан.

-Ийм ном гаргачихаар шүүмж бичих сонирхолтой, энэ чиглэлээр суралцдаг оюутан залууст гарын авлага болно биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Энэ номд маань тухайн үедээ шүүмжийн уралдаанд шалгарч байсан одоо манайд багшилж байгаа Я.Баяраа, Сити их сургуулийн багш Х.Чойдогжамц зэрэг олон сайхан судлаач залуучуудын бүтээл орсон. Тэд маань энэ уралдаанаас л өөрсдийн бүтээлээ бичиж эхэлсэн. Хамгийн сонирхолтой нь бичлэгийн хэв маяг нь бидний үетэй харьцуулахад нэлээд өөрчлөгдсөн байна лээ.

-Арга барил нь өөр болсон гэсэн үг үү?

-Илүү чөлөөтэй сэтгэдэг, утга зохиол талаа баримталсан шүүмжүүд гарч байна. Мэдээж гадаадын том, том уран бүтээлчдийн бүтээлийг ч маш их судалдаг болж. Тэр хэрээрээ тэдгээрийн хэлсэнтэй хэр дүйцэж буйг нь харьцуулсан бүтээлүүд гарч ирсэн.

Дээр дурдсан номд орсон Х.Чойдогжамцын Софоклын “Эдип хаан”-ы тухай тун дажгүй шүүмж орсон. Ч.Түвшин найруулагч “Эдип хаан”-ыг хэрхэн монгол ахуйтай болгож, монгол хөрсөнд буулгаж чадсан бэ гэдгийг үнэлж бичсэн байдаг.

-Та өмнө нь нэг ярилцлагадаа “Театр судлал атраараа байна” гэсэн байдаг. Шүүмжийн уралдааныг найм дахь жилдээ явуулаад ирлээ. Түүнээс хойш нөгөө атар газраа хагалаад үр суулгасан байлгүй дээ?

-Үр суусан, суусан/инээв/.

Ерөнхийд нь аваад үзвэл анхны шүүмжүүд нэлээд утга зохиол талаа барьж байсан бол одоо театр гэдэг чинь өөр юм байна. Жүжиг гэдэг бүхэл бүтэн зүйлийг олон нийтэд хүргэхэд маш тодорхой гаргах ёстой юм гэдгийг ойлгодог болсон байна. Мэдээж эхлээд жүжгээ ярих, унших хэрэгтэй. Дараа нь найруулагч, жүжигчин, зураач, хөгжмийн зохиолчоо гээд олон талыг гаргах хэрэгтэй болно. Ингэхийн тулд шүүмжлэгч хүн маань хөрвүүлэгч байх ёстой.

-Тэгэхээр театр, дэлгэцийн шүүмж бичих хүн маань олон талын мэдлэгтэй байх шаардлагатай юм шиг санагдлаа. Хөгжмийн болоод зургийн, найруулгын, жүжиглэх уран чадварын гээд олон зүйлийг мэддэг байх ёстой юу?

-Мэргэжлийн судлаач хүн гэдэг бол олон талын мэдлэгтэй, боловсролтой байх шаардлагатай. Уншсан, үзсэн, дүрслэх урлаг, хөгжмийг мэддэг байх ёстой. Тэгэхээр энэ чинь тусдаа бие даасан мэргэжил байхгүй юу. Зарим хүн бол бид энэ бүтээлийг гаргах гэж яаж зовсныг мэдэхгүй байж гаднаас ирлээ гэж шүүмжиллээ гэж дургүйцдэг. Гэвч энэ бол мэргэжлийн хүн мэргэжлийн ажлаа л хийж байгаа хэрэг шүү дээ.

Манай аав С.Дашдондог гэж хүн бол мэргэжлийн шүүмж судлаачаас гадна өөрөө хөгжимчин байсан. Тийм дээ ч Драмын театраас гадна Дуурийн театрыг ч судалсан байдаг. Манай П.Батхуяг багш хүртэл “С.Дашдондог гуай шиг ийм олон талын мэдлэгтэй театр судлаач өнөөдөр байхгүй” хэмээн хэлж байлаа. Дуурийн театрын бүхий л дууриудыг мэргэжлийн түвшинд бичиж үлдээсэн юм. Тиймээс ч өнөөдрийн театр судлалын гол зорилго бол яг л ийм өргөн цар хүрээний мэдлэгтэй судлаачдыг бэлтгэн гаргах.

-Шүүмж судлаачид нэлээд цөөхөн байдаг. Хэдийгээр урлаг хөгжихөд мэргэжлийн шүүмж хэрэгтэй гэж урлагийнхан бүгд ярьдаг ч шүүмжилсэн нэгэндээ дургүй, далдуур муулдаг байдал бий. Хамгийн олон дайсантай мэргэжил ч гэж ярьдаг. Үүнээс нь халгаад мэргэжлийн шүүмжлэгч болохоос халшраад байдаг юм болов уу?

-Үнэхээр тийм тал байдаг. Хоёрдугаарт, баталгаа байхгүй. Төгсөөд гарахад тухайн хүнийг ажилд авах орон тоо байхгүй. Сонин, сайтад сэтгүүлчээр ажилладаг ч гэсэн мэргэжлийн зүйлээ бичих орон зай олддоггүй. Би өмнө нь Соёлын яамны сайдын зөвлөх хийж байхдаа С.Чулуун сайдтай бид хэд Хөгжимт драмын театрын дэргэд Утга зохиолын эрхлэгчийн албан ёсны орон тоо гаргая гэж ярьж байсан. Гэсэн хэдий ч тэр асуудал сайд нь солигдсоноор замхраад алга болсон. Мөн манай сургууль энэ жилээс Урлаг судлалын ангийг нээхээр ярилцаж байна. Ер нь энэ судлал, шүүмжийг дуртай, сэтгэлтэй хүн л хийдэг юм. Түүнээс биш хэчнээн мэргэжлийн сургуулийг нь дүүргээд диплом авсан ч гэсэн амжилттай бүтээж туурвидаггүй. Судлалгүйгээр ямар ч урлаг цаашаа хөгжиж явахгүй. Харамсалтай нь өнөөгийн нийгэмд мэргэжлийн судлаач, шүүмжлэгчийнхээ үгийг авахаа больчихсон. Би өөрөө энэ шүүмжлэгч гэсэн үгэнд тийм ч таатай ханддаггүй. Зүй нь бол шинжээч юм. Бид тухайн бүтээл дээр суугаад хаана алдаа мадаг байна гэдгийг шинжилдэг. Өнөөдрийн театрт зохиолч нь чухал уу, найруулагч нь чухал уу гэдэг асуулт гарч ирдэг. Гэвч зохиолч, найруулагч хоёр нийцэж байж жинхэнэ бүтээл төрнө. Драмын театр жүжгийн зохиолын уралдаан зарлаад тэргүүн байр эзэлсэн жүжгийг нь тайзан дээр тавих гэхээр зарим нь найруулагчтайгаа нийцэж өгдөггүй. Өөрийн жүжгээ найруулагчийн хувилбараар эвдүүлэхгүй гэдэг.

-Тэгэхээр театр нь, найруулагч нь, зохиолч нь хоорондоо ойлголцож ажиллах шаардлагатай юм байна даа?

-Тийм шүү дээ. Ерөөсөө Д.Намдаг, Д.Батбаяр, Х.Зандраабайды зэрэг зохиолчид бүгд л театртайгаа ойлголцож ажиллаж ирсэн. Д.Намдаг гуай гэхэд л өчнөөн олон зохиолоо эвдүүлж байж л жүжиг нь тайзанд тавигдаж байсан шүү дээ.

-Сүүлийн үед ялангуяа киноны найруулагч нар өөрсдөө зохиолоо биччихдэг болсон. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Нэг талдаа шүүмжлэгч байхгүй, хангалттай бичихгүй байгаатай л холбоотой. Дэлгэцийн бүтээл дээр өнөөдөр жинхэнэ мэргэжлийн түвшний шүүмжлэгч огт байхгүй болсон. Ганц нэгэн залуус бичиж байгаа ч яг нарийн зүйл рүү нь орохгүй л байна.

-Уншигчийн сэтгэгдэл гэдэг шиг үзэгчийн сэтгэгдэл маягтай л зүйл бичээд байх шиг?

-Яг тийм. Зохиол нь нэг иймэрхүү байж гэсхийгээд л биччихэж байна. Гэтэл яг нарийн ажиглалтууд, мэдлэг хэрэгтэй. Зураглаачийн гэрэл сүүдрээ хэрхэн тааруулсныг ч гэсэн харж чаддаг л байх хэрэгтэй.

-Уран бүтээлчид маань шүүмжлэгчийн үгийг авах нь жаахан бага юм шиг санагддаг.

-Яах гэж шүүмжлэгч байгаа юм. Яагаад шүүмжлээд байгаа юм гэхээр тухайн уран бүтээлчийг дараагийн бүтээл дээрээ алдаагаа битгий давтаасай, илүү өсөж дэвжээсэй, хөгжөөсэй л гэж байгаа юм шүү дээ. Даанч манайхан шүүмжлэлийг хүлээж авахгүй байна. Тиймээс судлаачдыг төрөөс бэлтгэдэг бодлоготой байх ёстой.

-Таны аав, судлаач, шүүмжлэгч С.Дашдондог гуайн нэрэмжит сургалт явагдаж байгаа гэсэн. Сургалтынхаа талаар мэдээлэл өгөөч?

-Бидний хамгийн гол зорилго бол судлаачдыг бэлтгэх, тэдний бүтээлийг эмхэтгэн ном болгож, олон нийтэд хүргэж таниулах. МЗЭ-тэй хамтраад энэхүү хоёр сарын хугацаатай сургалтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байна. Энэ сургалтыг залуучууд, орон нутгийн бичиг нар маш их сонирхож байгаа. Мэргэжлийн хичээлүүдийг нь доктор С.Хөвсгөл багш, Ш.Баттөр, А.Мөнх-Оргил, Я.Баяраа нарын багш нараас гадна хөгжмийн урлагийн талаар Г.Эрдэнэбаатар найруулагч, жүжигчний уран чадварын талаар Их засаг их сургуулийн Театрын сургуулийн захирал Д.Оюунсүрэн зааж байгаа. Мөн манай дүү болох Ил хаадын судалгааны бүтээл бичсэн доктор, профессор судлаач Д.Баярсайхан академик бичлэг яаж хийх вэ, гадаадад шүүмж, өгүүллээ хэвлүүлэх талаар хичээл заана.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа