Энтертайнмент
Юү А Иний агентлаг хуурамч мэдээлэлд хуулийн хариуцлага тооцуулна гэв
Жүжигчин Юү А Иний агентлаг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллүүдийг няцааж, шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.
Тэд мэдэгдэлдээ “Сайн байцгаана уу. UAA байна. Юуны өмнө жүжигчин Юү А Интэй холбоотой таагүй асуудалд санааг тань зовоосонд хүлцэл өчье. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байх явцад Юү А Ин болон агентлагийн зүгээс тайлбар хийхээс татгалзсан. Мөн өмнөх мэдэгдэлдээ мөрдөн байцаалтын явцад идэвхтэй оролцож, бүх шийтгэлийг хүлээн авна гэдгээ мэдэгдсэн.
Харин олон нийтэд ил болгохгүй байх ёстой, мөрдөн байцаалтын явцад батлагдаагүй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нөхцөл байдлыг засаж залруулахыг хүсэж байна. Дөрөвдүгээр сарын 11-нд Юү А Интэй холбоотой хоёр мэдээлэл цацагдсан. Kookmin Ilbo Юү А Ин долоо хоног бүр Итэвонд загвар өмсөгч, алдартнуудтай хамт очдог, хар тамхи хэрэглэдэг байж магадгүй гэх мэдээлэл цацсан. Мөн Yonhap news Юү А Инээс тав дахь төрлийн хар тамхи илэрсэн хэмээн мэдээлсэн.
Эхний мэдээлэлд тайлбар өгмөөр байна. Уг мэдээллийг зөвхөн мэдээлэгч А-ийн үзэл бодол дээр тулгуурлан бичсэн байсан. Мөн таамагласан мэдээлэл байсан. Энэ нь цааш тарсаар батлагдсан баримт мэт тархсан нь тэднийг долоо хоног бүр хар тамхи хэрэглэдэг байсан мэт харагдуулсан.
Бид Kookmin ilbo-с уг мэдээллийг хэрхэн баталгаажуулсан болохыг асуумаар байна. Бидний шалгаж үзсэнээр эдгээр шөнийн цэнгээний газрууд нь тусдаа тамхи татах өрөөтэй байсан. Kookmin ilbo зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгний таамагт тулгуурласан мэдээлэл цацсанд сэтгэл дундуур байгаагаа хэлмээр байна. Бид Kookmin ilbo-д хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар төлөвлөж байна.
Дараа нь Yonhap news-ийн мэдээлэлд тайлбар хийе. Юү А Ин нойрны асуудлаас үүдэн нойрны эм хэрэглэж байсан нь үнэн. Гэвч сүүлийн зургаан сарын хугацаанд тэрээр нойрны эмийг өөр эмээр сольж, унтахаас өөр зорилгоор хэзээ ч хэрэглэж байгаагүй. Хэргийн үнэн мөнийг мөрдөн байцаалтын явцад тогтооно.
Тус тусдаа мөрдөн байцаалтын нууцтай холбоотой мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй нийтэлж байна. Үүнээс үүдэн батлагдаагүй гүтгэлэг жинхэнэ мэт тархаж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлье” гэжээ.