Бидэнтэй нэгд

Нийгэм

Л.Наранбаатар: Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ТУЗ-д байгаа учир манай төлөвлөгөө нэг сараар тасарсан

Нийтэлсэн

“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай ярилцлаа.


-“Цемент шохой” ТӨХК өнөөдрийг хүртэл ямар нөхцөл байдалд, хэр ашиг орлоготой ажиллаж ирэв. Саяхан танайд хийгдсэн аудитын дүгнэлтийг та юу гэж үзэж байна?

-Манай үйлдвэр 40 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрийн түүхийг сөхөж үзвэл 2022 онд бид 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байгаа. Энэ бол 40 жилийн түүхэнд хамгийн өндөр борлуулалт юм. 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ үзүүлэлт мөн 40 жилийн түүхэн дэх хамгийн өндөр цэвэр ашиг юм байна лээ. Мөн 30 тэрбум төгрөгийн НДШ-ийг төлсөн. Яагаад ийм дүн гарав гэхээр өмнө нь жилд 5-6 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан. Эндээс тав дахин өндөр үзүүлэлттэй гэсэн үг. Ажилчдын цалингийн фонд хоёр дахин нэмэгдсэн. 11 тэрбум байдаг бол 21 тэрбум болсон.

Ингээд үзэхээр аудитын шалгалтын сайн мэдээнүүд байна. Энэ бүгдийг маань нотлоод өгч байна. Аудитын шалгалтыг бүгдийг муу гэж хэлж болохгүй. Хохирлын 375 тэрбум төгрөгийг өмнө нь эзэмшиж байсан “Сахал” хэмээгч Д.Эрдэнэбилэгийн “Хөтөл” гэдэг компаниас нэхэмжлээд явж байгааг аудитын тайланд дурдсан байгаа. Тэгэхээр одоо яаж байна гэвэл бид эдгээр хулгайч нараас 375 тэрбум төгрөгөө нэхэмжлэх боломжтой болж байна гэсэн үг. Хүмүүс өнгөц байдлаар хараад, “Наранбаатар бумбаны тахилга хийжээ” гэх юм уу, жижиг зүйлүүдэд ач холбогдол өгөөд цаана нь байгаа хэдэн арван тэрбумаар нь хулгай хийсэн асуудлууд аудит дээр илэрч, тэрийг нь бид хөөцөлдөх бололцоо гарч ирж байгааг олж харахгүй байна.

-Тухайлбал?

-Жишээ нь, энэ аудитын тайланд 41 тэрбум төгрөгийн Худалдаа хөгжлийн банкны хуурамч зээл байгаа. Эндээс бий болсон 16 тэрбумын хуурамч хүү байгаа. Үүнийг манай компанийн дансаар угаагаад явчихсан, бүр хэчнээн тэрбумаар нь мөнгө угаагаад явсан олон жилийн тогтолцоог манай удирдлагын баг ирээд тас цохисон. Ингээд энэ асуудлаар шүүхдэж байгаа.

-Шүүхийн шатанд нааштай хариу гарч байна уу, эсвэл?

-Шүүхээр яваад ахиц гарч байгаа. Өөрөөр хэлбэл, “Сахал” хэмээгдэгч Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банк манай компаниар мөнгө угааж байсныг нь бид гэмт хэргийн шинжтэй үйлдлээр нь шалгуулж, улмаар шүүх дээр хэрэг үүсээд явж байгаа. Эндээс гэхэд л бид жилд долоон тэрбум төгрөгийн хүүгээс чөлөөлж чадаж байгаа. Энэ мэт хэмнэгдэж байгаа зардлуудаас өнөөдөр ажилчдынхаа цалинг нэмэх бололцоо гарч байгаа.

-Энэ жилийн хувьд  ажилчдын цалинг нэмэх ямар шийдэл гаргав?

-Энэ жил бид долоон тэрбум төгрөгөөр цалингийнхаа фондыг нэмэгдүүлэхээр ТУЗ болон хувьцаа эзэмшигч буюу Төрийн өмчийн хороогоор батлуулсан байгаа. Энэ 32 хувийн нэмэгдэл нэмэгдсэнээр цалингийн фонд нийтдээ 28 тэрбум төгрөгт хүрэх юм. Үүнийгээ хэрхэн зүй зохистойгоор, үр ашигтайгаар 820 ажилчиндаа хүртээх вэ гэдгээ эцэслэн шийдвэрлэлээ.

Цалингийн системийг өөрчлөхийн тулд огцом нэг өдөр захирал шийдвэр гаргаад өөрчилчихдөггүй. Тийм бололцоо байхгүй. Асар олон судалгаа хийгддэг. 2022 онд бид анх шийдвэр гаргаж өөрчилсөн. Энэ өөрчлөлтийн нэг том ахиц нь өртөгт суурилсан менежментийн систем буюу мэргэжилтэн, инженер, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга нар өөрсдийн хамтын оюуны бүтээлийг бүтээмжээ нэмж, өртөг зардлаа хэмнэх юм бол хэмнэсэн зардлынхаа 50 хүртэлх хувийг авдаг урамшууллын зүйлийг нэлээд хөөцөлдөж байж ТУЗ-аараа батлуулж авсан. Энэ журам зөвхөн манайд л байгаа байх. Хувийн хэвшил, төрийн компаниудад байхгүй. Эндээс гэхэд л бид энэ жил 5.4 тэрбумын зардлын хэмнэлт 2.4 тэрбумыг 176 мэргэжилтэн, инженерт олгохоор болж байгаа. Ийм шийдвэрүүд бас гарч байна.

-Сая бүх ажилтны хурал дээр дээгүүр байгаа ашиг сонирхлын зөрчилтэй ТУЗ-ийн хэдэн дарга нар сонин биш гэдгийг олонх нь илэрхийлж байна.  Ерөнхийдөө 2023 онд танай нийт борлуулалтын төлөвлөгөө ямар байгаа вэ. Ихэнх үзүүлэлтүүд 100 хувь давж биелсэн гэхээр өмнөх онд ямар байсан бэ?

-Бид хамгийн ихдээ 400 мянган тонн цемент үйлдвэрлэж чадах юм байна лээ. Монголын ард түмнийг “Сахал” хэмээгдэгч Д.Эрдэнэбилэг гэдэг хүн хуурч явсан. Өөрөөр  хэлбэл, “500-600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж өгсөн, та нарт” гээд байсан. Үнэн хэрэгтээ 1500 мянган тонн цемент гаргах хүчин чадалтай, хуурай аргын үйлдвэр, дахиад тэрэн шиг нэг шугам барих ёстой байсан. Гэтэл зөвхөн нэгийг нь л барьчихсан. Тэгэхээр яах вэ, 400 мянган тонн цемент л үйлдвэрлэж чадна. Үүний хөрөнгө оруулалт хийгдээгүй. Гэсэн атал энийгээ нэг сая тонн гээд төрийн байгууллагууд, гадаад, дотоод  зах зээл дээр хүмүүсийг хууран мэхэлж явсан учраас хүмүүс буруугаар ойлгож төөрөгдөл үүссэн.

-Энэ нь юугаар нотлогдож байгаа юм бэ?

-Үүний нотолгоо нь, 2022 оны арваннэгдүгээр сард Хятадын барилгын үндэсний корпорацаас хөндлөнгийн аудиторууд, мэргэжилтнүүдийг урьж шалгалт хийлгэхэд өчнөөн хуудас бүхий зузаан дүгнэлт гаргаад тайлагнасан асуудал. Тэгэхээр бидэнд одоо ямар сорилт тулгарч байна гэхээр дахиад нэг шугамын үйлдвэрийг нь бариад төслийнхөө дагуу нэг сая тоннд хүргэх ийм л зорилт байна. Мөн Хөтөл маань ихээхэн утаатай байдаг. Энэ утааны эх үүсвэр нь манайх босоо гурван зуухтай, энэ нь 40 жил болчихсон, ямар ч технологийн шинэчлэл хийгдээгүй. Асар их утаа баагиулдаг энэ үйлдвэрээс асуудал үүсэж байгаа. Бид хэвтээ зуухтай болж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлчихвэл Оюу Толгой, Эрдэнэт гэдэг шинэ хэрэглэгчдийг оруулж ирээд хамтдаа цааш 40 жил явах тухай төсөл яригдаж байгаа. Эрдэнэтээс санхүүжилт нь шийдэгдээд явж байна.

2022 онд бид судалгаа явуулж, орчин үеийн шинэ программ хангамж, төсөл судалгааны супер экспертүүдийг урьж үнэлгээ хийлгээд, оросуудын тооцоолсон нөөц бол буруу байна. Агуулга, чанар, хүдрийн биетийн шинэ загварчлалыг гаргаж ирснээр 10-хан жилийн нөөц үлдсэн гэж ярьж байсан шохойн нөөцийг 40 жил болгосон. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт дахиад 40 жил шохойгоор тасарна гэж айлтгүй боллоо. Дээрээс нь нэмээд Оюутолгой гэдэг шинэ хэрэглэгчийг оруулж ирэх бололцоотой болж байна. Энэ мэтчилэн шинжлэх ухаан, техник, технологийн түвшинд бид ахиц дэвшил гаргаад явж байна. Гэхдээ үүнийг бид ямар ч өр зээл тавихгүйгээр цэвэр өөрсдийн нөөц бололцоогоор хийж байгаа. 2023 онд бид мөн л 400 мянган тонн цемент үйлдвэрлэх зорилтоо тавьж байна. Шохойн үйлдвэрээ барьж байгуулах зорилтоо тавьж байна. Төсөл, судалгааны түвшинд ахиц гарч байна. Харамсалтай нь энд саатал гарч байгаа.

-Тэр нь юу билээ?

-Гол саатал нь манай ТУЗ-өөс гарч байгаа. Тодруулбал, ТУЗ-ийн ашиг сонирхол бүхий гишүүдээс. Би өмнө ч хэлсэн. Аудитын хорооны дарга н.Буянхишиг гэж хүн байна, байгаль орчны мэргэжилтэй. Аудитын хорооны дарга бол дотоод аудитыг томилдог, санхүүгийн асар өндөр мэргэжилтэй хүн байх ёстой. Засгийн газрын “Шүүр ажиллагаа”-нд энэ хүн бол мэргэжил, боловсролын хувьд тэнцэхгүй. Энэ бол шүүрдүүлэх ёстой хүн. З.Энхболд гэж хүн бас байгаа. Үйлдвэрт маск шахдаг, өөрөө ТУЗ-ийн гишүүн. Бас л аудитын хороонд орчихсон байгаа. Шалгадаг хүмүүс нь бүгд ашиг сонирхлын зөрчилтэй байхаар яадаг байх нь вэ, үйлдвэрийн төлөвлөгөөг батлахгүй. Зохион байгуулалтайгаар аудитын тайланг ТУЗ-өөр хэлэлцээгүй. Хувьцаа эзэмшигчдээр хэлэлцэгдээгүй. Үүний дараа олон нийтэд ил болох ёстой тайланг эхний шатанд нь авангуутаа бот хаягуудаар өгч, “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй нийлээд манай үйлдвэрийн зүгээр ажиллаж байгаа ажилчдын тархийг угаагаад үйлдвэрийг зогсоох хэмжээнд авчирч байна. Үүнээс болж манай цементийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүтэн нэг сараар тасарч явж байна. Энэ тасалдалд ТУЗ-ийн ашиг сонирхол бүхий этгээдүүд хариуцлага хүлээх ёстой ч хариуцлага огт хүлээхээргүй байна. Иймд би хэвлэлийн хурал хийж н.Буянхишиг, З.Энхболд, ТУЗ-ийн нарийн бичиг, цементийн наймаатай холбоотой  болчхоод байгаа н.Агар зэрэг хүмүүсийг төрөөс зайлах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио23 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио3 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио6 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио6 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио6 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ