Боловсрол

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурлаа. Энэ төлөвлөгөөнд бага насны хүүхдийн цогц хөгжил, сургуулийн өмнөх болон бага, суурь боловсрол, хоол шим тэжээл, өсвөр үе, цахим шилжилт зэрэг чиглэлээр 22 ажлыг зохион байгуулахаар тусгасан юм.

Мөн ЮНИСЕФ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристэ Комлан хүүхдийн сангаас эрхлэн бэлтгэсэн аудио хичээлийн дээжийг Боловсрол шинжлэх ухааны сайдад гардууллаа. Нийт 90 аудио хичээл боловсруулж 2021 онд 1300 хүүхдэд, 2022 онд 2500 хүүхдэд аудио хичээлийг тоглуулагч төхөөрөмж, гарын авлагын хамт хүлээлгэж өгсөн. Энэ оны нэгдүгээр сард өвөлжилт хүндэрсэн 10 аймагт 4000 ширхэг дуу тоглуулагч төхөөрөмж хүргэсэн юм.

Энэ өдрүүдэд ЮНИСЕФ-ийн Глобал инновацын албаны захирал Томас Дэвидсон Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа. Тэрээр хэд хэдэн цэцэрлэг, сургуульд зочилж боловсролын салбарын өнөөгийн байдал, тэр тусмаа цахим шилжилттэй танилцжээ. Энэ уулзалтын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Монгол улсын цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч санал солилцлоо.

Exit mobile version