Нийгэм
АНУ-ын визийн мэдүүлгийн хураамж нэмэгдэнэ
Визийн хэд хэдэн төрлийн төлбөрийн хэмжээг нэмсэн талаар АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ. Тодруулбал 2023 оны 5-р сарын 30-ны өдрөөс эхлэн АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 ам.доллар болж нэмэгдэнэ.
Харин өргөдөл дээр тулгуурласан (H, L, O, P, Q, болон R) визийн хураамж 190 ам.доллароос 205 ам.доллар болж нэмэгдлээ. Түүнчлэн, Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.доллароос 315 ам.доллар болж тус тус нэмэгдэж байна.