Эдийн засаг

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарав

Нийтэлсэн

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 29.6 хувиар, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.

Өөрөөр хэлбэл, манай улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 29.6 хувиар өслөө.

Тэгвэл нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ оны эхний улиралд 4.1 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Exit mobile version